Путин хуурай замын командлагчаа огцруулав


5-р сарын 16
16 цаг 34 минут

Путин хуурай замын командлагчаа огцруулав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин хуурай замын цэргийн командлагч генерал Олег Салюковыг огцруулав. 70 настай Олег Салюков хэдхэн хоногийн өмнө Ялалтын баярын парадыг удирдан явуулсан билээ.

Тэрбээр 2014 онд хуурай замын цэргийн командлагчаар томилогдсон. Өнгөрсөн хугацаанд тэр Сирийн иргэний дайн, Украин дахь довтолгоонд үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Хуурай замын командлагч болохоосоо өмнө дөрвөн жилийн турш Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга байв.

Одоо Салюков Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгугийн орлогчоор ажиллана. Сергей Шойгугийн хувьд өнгөрсөн оны тавдугаар сард сайдын албанаас бууж, Аюулгүйн зөвлөлд томилогдсон. Аюулгүйн зөвлөл нь Путин тэргүүтэй Кремлийн зөвлөлдөх дээд байгууллага бөгөөд үндэсний аюулгүй байдлын бодлогыг удирдах, нэгтгэх үүрэгтэй. Энэ нь ОХУ-ын аюулгүй байдлын агентлаг, яамдад шууд эрх мэдэлтэй байдаггүй.

Украин дахь дайн эхэлснээс хойш ОХУ цэргийн өндөр албан тушаалтнуудыг огцруулсан тохиолдол олон. Эдгээрийн сүүлийнх нь Олег Салюков болж байна. Цэргийн өндөр албан тушаалтнуудыг ийн огцруулж буй нь Украин дахь бүтэлгүйтэлтэй холбоотой цэвэрлэгээ гэж үздэг ч Кремль үүнийг үгүйсгэдэг.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

37 дахь удаагийн “Номын баяр” эхэллээ5 сар 16. 16:40Японы судлаачид Вьетнамын зэрлэг сарьсан багваахайг судалж байна5 сар 16. 16:38Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 16:36Путин хуурай замын командлагчаа огцруулав5 сар 16. 16:34"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав5 сар 16. 16:33Д.Батням: Зургадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн татвараа төлөөрэй5 сар 16. 16:31УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав5 сар 16. 16:27АНУ давхар баяр тэмдэглэж, үрэлгэн парад зохион байгуулна5 сар 16. 16:26Ерөнхий сайдын асуудал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очвол намаас түдгэлзүүлнэ5 сар 16. 16:25Б.Цэцэгсайхан: Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охидод 99.9 хувийн дархлаа тогтсон үр дүн гарсан5 сар 16. 16:24Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 сар 15. 15:42Гадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 сар 15. 15:41
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.