"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав


5-р сарын 16
16 цаг 33 минут

"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт энэ сарын 13-нд хоёр улсын хилийн зааг дээр боллоо.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурав.

Гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурав. О.Батчулуун захирал "Тавантолгойн уурхайгаас Ганц мод боомт хүртэл хүргэх нүүрсний тээврийг хийх түүхэн гэрээг байгууллаа.

16 жилийн турш энэ тээврийг тогтвортой хийснээр манай компани өнөөгийн үнэ цэнээр 2.5 тэрбум долларын ашиг олох боломжтой. Энэ бол түүхэн гэрээ. Анх удаа Монголын үндэсний компани ийм гэрээ байгуулав.  

Богинын тээврийг авто замаар хийнэ. Цагаан хад хяналтын бүсэд буулгасан нүүрсээ Гашуун сухайтын боомтоор тээвэрлэн гаргах 25 км замыг " богинын тээвэр " гэдэг. Үүнийг оролцуулбал 3.7 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Тээврийн үнийг жил бүр индексжүүлнэ. Нүүрсний үнэ өсвөл тээврийн үнэ дагаад өснө" гэв.
 
Зам тээврийн сайдын тушаалаар Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам компаниудыг нийлүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Ингэснээр "Чайна энержи" компанид нүүрс тээвэрлэх боломж бүрджээ. Нүүрс тээврийн үнийг жил бүр индексжүүлнэ гэдэг нь үнээ зах зээлийн ханшаар тохирно  гэсэн юм. Мөн "Монголын төмөр зам" гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай зүтгүүр болон вагон хангалттай бий гэв.    

22 сарын дараа ашиглалтад орох, Ганцмод боомт хүртэлх төмөр замаар дотоодын компани нүүрс тээвэрлэх боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

37 дахь удаагийн “Номын баяр” эхэллээ5 сар 16. 16:40Японы судлаачид Вьетнамын зэрлэг сарьсан багваахайг судалж байна5 сар 16. 16:38Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 16:36Путин хуурай замын командлагчаа огцруулав5 сар 16. 16:34"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав5 сар 16. 16:33Д.Батням: Зургадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн татвараа төлөөрэй5 сар 16. 16:31УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав5 сар 16. 16:27АНУ давхар баяр тэмдэглэж, үрэлгэн парад зохион байгуулна5 сар 16. 16:26Ерөнхий сайдын асуудал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очвол намаас түдгэлзүүлнэ5 сар 16. 16:25Б.Цэцэгсайхан: Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охидод 99.9 хувийн дархлаа тогтсон үр дүн гарсан5 сар 16. 16:24Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 сар 15. 15:42Гадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 сар 15. 15:41
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.