УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав


5-р сарын 16
16 цаг 27 минут

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын чуулганы 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит ралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж  хэрэгжүүлнэ.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэнээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно:

  • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
  • Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна;
  • Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно;
  • Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ;
  • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно;
  • Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

37 дахь удаагийн “Номын баяр” эхэллээ5 сар 16. 16:40Японы судлаачид Вьетнамын зэрлэг сарьсан багваахайг судалж байна5 сар 16. 16:38Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 16:36Путин хуурай замын командлагчаа огцруулав5 сар 16. 16:34"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав5 сар 16. 16:33Д.Батням: Зургадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн татвараа төлөөрэй5 сар 16. 16:31УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав5 сар 16. 16:27АНУ давхар баяр тэмдэглэж, үрэлгэн парад зохион байгуулна5 сар 16. 16:26Ерөнхий сайдын асуудал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очвол намаас түдгэлзүүлнэ5 сар 16. 16:25Б.Цэцэгсайхан: Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охидод 99.9 хувийн дархлаа тогтсон үр дүн гарсан5 сар 16. 16:24Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 сар 15. 15:42Гадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 сар 15. 15:41
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.