Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана


5-р сарын 15
15 цаг 42 минут

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг маргааш орон 23:00 цагаас энэ сарын 19-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчлэх ажил хийнэ.

Тиймээс амралтын өдрүүдэд төв замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлд бага зэрэг өөрчлөлт орох аж.

Нийслэлийн хэмжээнд энэ онд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд зам засварын ажил өнгөрсөн сард эхэлсэн билээ. 41 байршлын 10-ыг нь энэ жилдээ багтаан хийх бол үлдсэнийг он дамнуулах аж. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байгаа юм.

 Өнгөрсөн долоо хоногт “Гранд плаза”-гийн уулзвараас 25-р эмийн сан хүртэлх замыг хааж, шинэчилсэн билээ. Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчлэхийг албаныхан мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана8 цаг 35 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ8 цаг 36 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ8 цаг 36 минутын өмнөОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна8 цаг 37 минутын өмнө"Мега төслүүд, хил холболт гэхээр хов жив гарч ирж байгаа тохиолдлууд сонин"8 цаг 38 минутын өмнөБүх төрлийн шоколад, чихэр, чипсийг 7 хоногт 2-оос олон өдөр бүү хэрэглээрэй8 цаг 43 минутын өмнөУкраины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв8 цаг 46 минутын өмнөБНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ8 цаг 47 минутын өмнөДараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв8 цаг 49 минутын өмнөН.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах шаардлага зүй ёсных8 цаг 50 минутын өмнөПутин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй8 цаг 52 минутын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.