Гадаадын 37 иргэнийг албадан гаргажээ


5-р сарын 15
15 цаг 41 минут

Гадаадын иргэн харьяатын газраас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтаар холбогдох хууль, тогтоомж зөрчсөн долоон орны 37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. 

Үүнд Хятадын 19, ОХУ-ын 12, Солонгосын хоёр иргэн багтсан байна. Мөн бусад орны дөрвөнийг албадан буцаасныг албаныхан онцлов. Эдгээр нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, аялах зорилгоор орж ирсэн ч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил гаргасан аж. Тухайлбал, Түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 12.7 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг илрүүлж, албадан гаргасан байна. Мөн албадан гаргасан иргэдийн дийлэнх хувийг эзэлж буй БНХАУ-ын иргэд нь аяллын зорилготой К2 ангиллын цахим виз ашиглан хөдөлмөр эрхлэх зөрчил гаргажээ. Харин ОХУ-ын иргэд нь хоёр улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих нөхцөлийн дагуу ирэхдээ шашны үйл ажиллагаа явуулж, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан аж. Иймд дээрх иргэдэд Зөрчлийн тухайн хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоов.

 

Гадаадын иргэн, харьяатын газраас жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд аяллын визийг зорилгоосоо өөрөөр ашиглахгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэж байгаа ч дээрх төрлийн зөрчил буурахгүй байгаа юм байна. Тиймээс хяналт шалгалтыг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана8 цаг 34 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ8 цаг 35 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ8 цаг 35 минутын өмнөОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна8 цаг 36 минутын өмнө"Мега төслүүд, хил холболт гэхээр хов жив гарч ирж байгаа тохиолдлууд сонин"8 цаг 37 минутын өмнөБүх төрлийн шоколад, чихэр, чипсийг 7 хоногт 2-оос олон өдөр бүү хэрэглээрэй8 цаг 42 минутын өмнөУкраины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв8 цаг 45 минутын өмнөБНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ8 цаг 46 минутын өмнөДараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв8 цаг 48 минутын өмнөН.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах шаардлага зүй ёсных8 цаг 49 минутын өмнөПутин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй8 цаг 51 минутын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.