Украины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв


5-р сарын 15
15 цаг 31 минут

Украины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв

Украины агуулахууд дахь байгалийн хийн хэмжээ сүүлийн 11 жилийн түүхэн доод хэмжээндээ хүрээд буйг "ExPro" дүн шинжилгээний байгууллага тайлагнав. Тавдугаар сарын 11-ний байдлаар Украины нөөц зургаан тэрбум куб метр байна.

Сүүлийн саруудад болсон пуужингийн довтолгооноос болж Украины зүүн хэсэгт байрлах байгууламжуудад хохирол учирсан. Иймд Украин агуулахаасаа илүү их нөөц татаж, импортоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй болжээ.

"ExPro"-ийн мэдээлснээр Украины агуулахууд 30 тэрбум куб метрийн багтаамжтай. Гэвч одоогоор 20 хувь хүрэхээргүй дүүргэлттэй байна. 2024 оны мөн үед агуулахын дүүргэлт 31.7 хувьтай байжээ. Тухайн үед нийт нөөц нь 8.8 тэрбум куб метр байв.

Дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш Украин 610 сая куб метр хийг хадгалах сав руу нийлүүлжээ. Үүнээс зөвхөн дөрөвдүгээр сард 258 саяыг нийлүүлсэн байна. Харин тавдугаар сар гарсаар 350 сая куб метрийг нийлүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 33 хувь илүү байна гэсэн үг. "ExPro"-ийн тооцоолсноор тавдугаар сарын сүүл гэхэд Украины нийт нөөцийн хэмжээ 6.6 тэрбум куб метр болно.

Украины байгалийн хийн оператор "Gas TSO"-ийн тэргүүн асан Серхий Макогоны өнгөрсөн сард хэлснээр тус улс 2025/26 оны өвлийн улиралд зориулж 6.3 тэрбум куб метр байгалийн хий импортлох шаардлагатай байгаа аж. Үүнд гурван тэрбум ам.доллар шаардлагатай.

Харин Украины төрийн мэдлийн "Naftogaz" компани 2025/26 оны өвлийн улиралд хоёр тэрбум куб метр байгалийн хий худалдаж авахын тулд 1.1 тэрбум ам.доллар босгохоор засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай зөвлөлдөж байна. Тус компани мөн 300 сая куб метр Америкийн байгалийн хий худалдаж авахаар Польшийн "Orlen" компанитай гэрээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана9 цаг 14 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ9 цаг 15 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ9 цаг 15 минутын өмнөОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна9 цаг 16 минутын өмнө"Мега төслүүд, хил холболт гэхээр хов жив гарч ирж байгаа тохиолдлууд сонин"9 цаг 17 минутын өмнөБүх төрлийн шоколад, чихэр, чипсийг 7 хоногт 2-оос олон өдөр бүү хэрэглээрэй9 цаг 23 минутын өмнөУкраины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв9 цаг 25 минутын өмнөБНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ9 цаг 27 минутын өмнөДараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв9 цаг 28 минутын өмнөН.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах шаардлага зүй ёсных9 цаг 30 минутын өмнөПутин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй9 цаг 31 минутын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.