УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдрөөс эхэлсэн жагсаалын талаар байр сууриа илэрхийллээ. Үндэсний эвслээс УИХ-д суудал авсан түүний хувьд жагсаал, шаардлагыг зүй ёсны гэж үзэж буйгаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Тавьж байгаа шаардлага зүй ёсных. Хуулиараа төрийн ямар ч албан тушаалтан орлогоо үнэн зөв мэдүүлж байх ёстой.Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөж, гарын үсэг зурдаг. Хэрэв худал мэдүүлсэн бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг.
Энэ үүссэн нөхцөл байдлыг Үндсэн хуульдаа юу гэж заасан бэ гэхээр Ерөнхий сайд би огцрох уу эс огцрох уу гэдгээ УИХ-д оруулдаг. Хэрэв би байсан бол энэ асуудлыг шууд оруулна
Энэ шаардлагыг зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавиад байгаа юм биш, хэнд ч тавьж болно. Эцэг хүний хувьд ч тэр эрх бүхий төрийн өндөр албан тушаалтны хувьд ч тэр Монголд ирээд байр сууриа илэрхийлж таараа. Огцруулах асуудлыг идэвхтэй ярьж байна. Энэ үүссэн нөхцөл байдлыг Үндсэн хуульдаа юу гэж заасан бэ гэхээр Ерөнхий сайд би огцрох уу эс огцрох уу гэдгээ УИХ-д оруулдаг. Хэрэв би байсан бол энэ асуудлыг шууд оруулна.
УИХ итгэл үзүүлэх үү эс үзүүлэх үү гэдэг шүү дээ. Ийм гаргалгааг л харж байна. Энэ миний байр суурь. Үндэсний эвслээс хоёр гишүүн томилолттой байгаа тул энэ асуудлыг яриагүй. Нам дагасан, намын нөлөө бүхий албан тушаалтныг дагасан залуус эрх мэдэл, хөрөнгө ердийн залуучуудаас хол тасраад явчихдаг шүү дээ. Энэ заваан тогтолцоог төрийн албыг хувьчилж эдийн засгийн аргаар эвдэх ёстой.
Хөгжлийн банкны муу зээлийн 54 хувь нь төрийн өмчит компанийн зээлийг дарчихсан байна
Засгийн газрын судалгаагаар төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл 10 их наяд төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна лээ. Төрийн өмч хувьчлалыг зайлшгүй хийх хэрэгтэй. Төрд 113 ААН байна. Зах зээлд түүхий өндөрб айгаа учир Эрдэнэт, Эрдэнэс тавантолгой ашигтай бусад нь дампуурчихсан. Жишээ нь, 200 хүний бүтэцтэй хувийн хэвшил жилд 4 сая тонн нүүрс олборлож, экспортолж байхад 1300 ажилтантай төрийн өмчит компани 2 саяыг л олборлодог. Тэгэхээр эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч тэр асуудалтай, хулгай явж байна. Хөгжлийн банкны муу зээлийн 54 хувь нь төрийн өмчит компанийн зээлийг дарчихсан байна. Юун тулд таван намын 126 гишүүн УИХ-д байгаа билээ бид зоригтойгоор төрийн албаны реформыг хиймээр байна" гэсэн юм.
Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг огцрохыг шаардсан жагсаал өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр мөн 14:00 цагаас үргэлжилнэ. Жагсаж огцруулаад нэмэргүй, Засгийн газрыг мега төслүүдээ үргэлжлүүлэх ёстой гэсэн хэсэг мөн бий. Тэгвэл энэ талаар сэтгүүлчийн асуултад УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр баталсан үед хувь хүнээс хамааралгүй, төрийн ажил явдгаараа явах учраас Засгийн газар өөрчлөгдөхөд мега төслүүд зогсохгүй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр хэллээ.
Сэтгэгдэл бичих