10 гаруй аймагт ургамлын гарц муу байна


5-р сарын 14
15 цаг 05 минут
10 гаруй аймагт ургамлын гарц муу байна
Цаг, уур орчны шинжилгээний газраас бэлчээрийн ургамлын ургалтын мэдээг танилцуулав.

Бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 10-ны байдлаар Баян-Өлгий, Дундговь аймгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төвийн зарим, Увс, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим сумдаар ургамлын гарц муу байгаа ажээ.

Тэгвэл дараах аймгуудад ургамлын гарц хэвийн байна. Тодруулбал, Орхон, Увс, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар аймгийн ихэнх сумд, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн зарим сумд, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Дархан-Уул, Говьсүмбэр, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь аймгинй зарим суманд ургамлын гарц хэвийн байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Богд, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Жинст, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөрт 27-34 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт дунджийн орчим буюу түүнээс 1-3 хэмээр хүйтэн, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1-3 хэм дулаан, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 40 гаруй хувьд дунджаас бага оржээ.
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 цаг 56 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 цаг 57 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 цаг 57 минутын өмнөОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна5 цаг 58 минутын өмнө"Мега төслүүд, хил холболт гэхээр хов жив гарч ирж байгаа тохиолдлууд сонин"5 цаг 59 минутын өмнөБүх төрлийн шоколад, чихэр, чипсийг 7 хоногт 2-оос олон өдөр бүү хэрэглээрэй6 цаг 5 минутын өмнөУкраины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв6 цаг 7 минутын өмнөБНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ6 цаг 9 минутын өмнөДараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв6 цаг 10 минутын өмнөН.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах шаардлага зүй ёсных6 цаг 12 минутын өмнөПутин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй6 цаг 13 минутын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.