"БНСУ-ын хил дээр хүний өнгө үзэмжийг харж нэвтрүүлэх эсэхээ шийддэг юм байна"


5-р сарын 14
15 цаг 04 минут

"БНСУ-ын хил дээр хүний өнгө үзэмжийг харж нэвтрүүлэх эсэхээ шийддэг юм байна"

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тэдний төлөөлөл иргэн "Би 2019 онд БНСУ-д зорчиж байсан ба нэг сарын дараа эргэж ирсэн. Түүнээс хойш 6 жилийн дараа буюу энэ жил нөхрийн хамт дахин виз авсан. Улмаар энэ тугаар сарын 12-нд ниссэн ч хил дээр намайг гаргаад манай нөхрийг шалгаж байснаа дахин намайг дуудаж биднийг хамт нэг өрөөнд оруулсан. Уг нь нөхөр бид хоёрын бичиг баримт гээд бүх зүйл адилхан. Бидэнтэй хамт явж байсан 8 монгол иргэнийг мөн хамт оруулсан.  Тэр өрөөнд ямар ч орчуулагч байхгүй, хэнтэй ч ойлголцож чадахгүй 4 цаг гаруйн дараа саатуулах өрөө рүү оруулсан. Тухайн өдөр миний утсыг зөвшөөрөлгүй, гараас минь булаан авсан. Надаас шаардлагатай бүх мэдээллээ би өгч, баримтуудаа үзүүлсэн ч сүүлдээ миний бэлэн мөнгийг тоолсон ба дараа нь дансыг минь шалгахыг хүссэн.  

Тэнд зүгээр л хүний өнгө үзэмжийг хардаг юм байна.  Хүсвэл нэвтрүүлнэ, үгүй бол нэвтрүүлэхгүй. Ихэнхдээ өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй иргэдийг оруулдаггүй юм байна. 

Тэнд байгаа хүмүүс яагаад буцах болсон шалтгаанаа хэн нь ч мэдэхгүй, орчуулагч авъя гэхэд татгалзаж байсан. "Утсыг маань шалгаж болно" гэсэн зөвшөөрлийн цаасан дээр гарын үсэг зуруулж авснаа чатыг минь хэвлэж гаргаад "Та манай улсад ажил хийх зорилготой байна" хэмээсэн. Миний хувийн орон зайд халдсанд нь бухимдаж уурлахад, дээр нь гарын үсэг зуруулахыг хүссэн цаасаа базаж нүүр лүү минь шидсэн. Бид сандал дээр унтсан. Тэнд зүгээр л хүний өнгө үзэмжийг хардаг юм байна.  Хүсвэл нэвтрүүлнэ, үгүй бол нэвтрүүлэхгүй. Өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй иргэдийг оруулдаггүй юм байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад хэргийн яам болон БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд, ХЭҮК-д хандан хил дээр хүний эрх хэрхэн зөрчигдөж буйд анхаарлаа хандуулахыг хүсэж дараах шаардлагыг хүргэж байна.

  • БНСУ дахь ЭСЯ, ГХЯ нь албан ёсны мэдэгдэл хүргүүлэх
  • Монгол Улсын иргэдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж бусад иргэдийн мэдээллийг цуглуулж, хамтарсан нэхэмжлэх гаргах
  • БНСУ-ын хууль бус зохисгүй хилийн шалгалт, хяналт тавих дипломат арга хэмжээг авах
  • 2025.05.10-ны өдрийн 00:15-01:30 цагийн хяналтын камерыг шүүх
  • Зүй бусаар харьцсан, хүний эрх зөрчсөн хилийн ажилтанд хариуцлага тооцох
  • БНСУ-ын виз зөвшөөрөл гарснаас хойш гаргасан бүх зардлыг нэхэмжлэх

Эндээс визээ аваад тэнд буусан монголчууд өдөрт хил дээрээс маш олноороо буцдаг, буцаасаар байна. Тиймээс тэдний төлөөлөл болж дуу хоолойгоо хүргэж байна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана6 цаг 10 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ6 цаг 11 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ6 цаг 11 минутын өмнөОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна6 цаг 12 минутын өмнө"Мега төслүүд, хил холболт гэхээр хов жив гарч ирж байгаа тохиолдлууд сонин"6 цаг 13 минутын өмнөБүх төрлийн шоколад, чихэр, чипсийг 7 хоногт 2-оос олон өдөр бүү хэрэглээрэй6 цаг 19 минутын өмнөУкраины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв6 цаг 21 минутын өмнөБНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ6 цаг 23 минутын өмнөДараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв6 цаг 24 минутын өмнөН.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах шаардлага зүй ёсных6 цаг 26 минутын өмнөПутин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй6 цаг 27 минутын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.