Хил дамнасан төмөр замыг 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулна


5-р сарын 14
15 цаг 01 минут

Б.Дэлгэрсайхан: Хил дамнасан төмөр замыг 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулна

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэллээ.

Тэрбээр "Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. 

Энэ дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Зам, тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ийнхүү 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Та бид хамтдаа хөдөлгөж, бодитоор эхлүүлж чадлаа.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. 

Уг шийдвэрийн дагуу Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ шалгарч, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. 

Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж буй Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм стандарт царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-28 метр өндөр гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг өнөөдрөөс эхлэн 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Энэхүү төмөр замын төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, 2014 оны Монгол, Хятадын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа улам бүр гүнзгийрч, Монгол, Хятадын 2 дахь төмөр зам байгуулагдаж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр зам байгуулагдах нөхцөл бүрдэж, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой юм" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана4 цаг 21 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ4 цаг 22 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ4 цаг 22 минутын өмнөОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна4 цаг 23 минутын өмнө"Мега төслүүд, хил холболт гэхээр хов жив гарч ирж байгаа тохиолдлууд сонин"4 цаг 24 минутын өмнөБүх төрлийн шоколад, чихэр, чипсийг 7 хоногт 2-оос олон өдөр бүү хэрэглээрэй4 цаг 30 минутын өмнөУкраины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв4 цаг 32 минутын өмнөБНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ4 цаг 34 минутын өмнөДараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв4 цаг 35 минутын өмнөН.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах шаардлага зүй ёсных4 цаг 37 минутын өмнөПутин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй4 цаг 38 минутын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.