Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатар марафон" гүйлтийг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Гүйлтийн өдөр 06:00-18:00 цагийн хооронд бүсчлэлийн дагуу авто зам, гудамжнуудад хөдөлгөөний хязгаарлалт тогтооно.
Өнгөрсөн жилүүдээс харахад өмнөх өдөр нь маршрут дагуу автомашинаа байрлуулсан иргэд гүйлтийн үеэр "Машинаа гаргачихъя" гэх санал хүсэлтийг цагдаагийн алба хаагчдад их тавьдаг.
Иймд марафоны өмнөх өдөр гүйлтийн зам дагуу байрлуулсан автомашинаа холдуулж, өөр зогсоолд байршуулахыг иргэдэд зөвлөлөө.
Мөн автомашингүй бүсэд цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл болон бусад төрлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй аж.
Сэтгэгдэл бичих