БНСУ-ын хил дээр эрхээ зөрчүүлсэн Монгол иргэд хариуцлага нэхэв


5-р сарын 14
15 цаг 00 минут

БНСУ-ын хил дээр эрхээ зөрчүүлсэн Монгол иргэд хариуцлага нэхэв

БНСУ –руу зорчсон хуулийн зөрчилгүй Монгол Улсын иргэдийг хил дээрээс шалтгаан нөхцөлгүй буцаасан бөгөөд энэ үедээ хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг тухайн улсын төрийн албан хаагч гаргасан тул энэ асуудалд хариуцлага тооцохыг хэсэг иргэд хүсэж, өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Соёл-Эрдэнэ, миний бие нөхрийн хамт 2025 оны тавдугаар сарын 12-нд МИАТ компанийн онгоцоор БНСУ-д хүрч, Инчеон нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрэхээр нэвтэрсний дараа хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэлд өртсөн. Миний виз хүчинтэй, буцах онгоцны тийзтэй, аяллын зорилго тодорхой байсан ч хил нэвтрэхийг хориглож, тусгаарлаж, гар утсыг хураан авч, хувийн мэдээлэлтэй зөвшөөрөлгүй танилцаж, бүх чатыг хэвлэн хүчээр гарын үсэг зуруулсны дараа надад үзүүлсэн.

Мөн гарын үсэг зурахаас татгалзах үед тус улсын төрийн албан хаагч бүдүүлгээр харилцаж, хашгичиж, хоёр хуудастай цаасыг нүүр лүү шидэж, заналхийлсэн үйлдэл гаргасан.

Надтай хамт 8 иргэн өртөж, хил тусгаарлах өрөөнд олон цаг байлгасан. Орчуулагч авах хүсэлт гаргахад зөвшөөрөхгүй бүтэн 16 цаг ийм нөхцөл байдалтай байж байгаад эх орондоо буцаж ирсэн. Иймээс бид дараах зургаан шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, хувь хүний нууцад халдашгүй байдал, нэр төр, эрх чөлөө, үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхалтад өртсөн гэж үзэж байгаа.

Иймээс БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ асуудлыг яаралтай судалж, БНСУ -ын талд албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх. Хоёрт, Монгол Улсын иргэдийн эрх ашиг нэр хүндийг хамгаалж, ижил нөхцөл байдалд өртсөн бусад иргэдийн мэдээлэл цуглуулж, хамтран нэхэмжлэл гаргах.

Гуравт, хууль бус зохисгүй хилийн шалгалтад хяналт тавьж, дипломат арга хэмжээг авах. 2025 оны тавдугаар сарын 13-ний өдрийн гаалийн хяналтын камерыг хянуулах. Бид бүхэнтэй зүй бусаар харилцсан гаалийн ажилтныг шалгаж, хүний эрх зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох. БНСУ -ын виз оллгосноос хойших хугацаанд гаргасан бүх зардлыг нэхэмжлэн хохирлоо барагдуулах шаардлага тавьж байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 цаг 16 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 цаг 17 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 цаг 17 минутын өмнөОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна5 цаг 18 минутын өмнө"Мега төслүүд, хил холболт гэхээр хов жив гарч ирж байгаа тохиолдлууд сонин"5 цаг 19 минутын өмнөБүх төрлийн шоколад, чихэр, чипсийг 7 хоногт 2-оос олон өдөр бүү хэрэглээрэй5 цаг 24 минутын өмнөУкраины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв5 цаг 27 минутын өмнөБНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ5 цаг 28 минутын өмнөДараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв5 цаг 30 минутын өмнөН.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах шаардлага зүй ёсных5 цаг 31 минутын өмнөПутин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй5 цаг 33 минутын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.