Боксын дэлхийн цомын тэмцээн эхэллээ


5-р сарын 14
14 цаг 50 минут

Монголын боксчид Европын цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон билээ.

 

Тэгвэл эхний чансаа тогтоох тэмцээн Польшийн Фелик Стамм хотод эхэлжээ. Тус тэмцээнд оролцож буй манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Норвегийн тамирчин Брун Анабельтай 4:1-ээр ялсан ч хоёрдугаар тойрогт Болгарын боксчин Чуканова Златиславад ялагдсан байна. Тэгвэл 57 кг-ын жинд Э.Мичидмаа Узбекистаны тамирчин Хуморабони Мамажоновад дийлджээ.

 

Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Д.Ганболд Италийн тамирчин Мишеле Балдассид ялагдсан бол энэ жинд тулалдсан Т.Энхтөр Туркийн Чинар Мехметханыг 5:0-ээр буулган авсан ч хоёрдугаар тойрогт Узбекстаны Олимор Самандард хожигдлоо. 65 кг-ын жинд сугалаагаар манай хоёр хоорондоо таарахад шүүгчдийн 3:2 гэсэн саналаар Б.Мишээлт Э.Бат-Өлзийг ялсан байна.

 

Өнөөдөр манай зургаан тамирчин рингэнд гарна.  

Эмэгтэй

48 кг жинд Э.Номуундарь vs Нурселен Яалгеттекин (Турк)

54 кг жинд М.Энхжаргал vs Викториа Рогалинска (Польш)

54 кг жинд О.Есүгэн vs Мелисса Боуноуа (Франц)

Эрэгтэй

55 кг жинд Г.Лундаа vs Эллис Тровбридж (Англи)

55 кг жинд Х.Билгүүнсайхан vs Павлик Николас (Польш)

65 кг жинд Б.Мишээлт vs Патрис Мугалзай (Англи) тулалдах хуваарьтай байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 цаг 17 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 цаг 18 минутын өмнөГадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 цаг 18 минутын өмнөОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна5 цаг 19 минутын өмнө"Мега төслүүд, хил холболт гэхээр хов жив гарч ирж байгаа тохиолдлууд сонин"5 цаг 20 минутын өмнөБүх төрлийн шоколад, чихэр, чипсийг 7 хоногт 2-оос олон өдөр бүү хэрэглээрэй5 цаг 25 минутын өмнөУкраины байгалийн хийн нөөц түүхэн доод хэмжээнд хүрэв5 цаг 28 минутын өмнөБНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ5 цаг 29 минутын өмнөДараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв5 цаг 31 минутын өмнөН.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах шаардлага зүй ёсных5 цаг 33 минутын өмнөПутин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй5 цаг 34 минутын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.