ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана


5-р сарын 13
13 цаг 39 минут

Дэлхийн эрүүл мэндийн салбарт сувилахуйн боловсон хүчний хомсдол жилээс жилд буурч байгаа бөгөөд 2030 он гэхэд тус салбарт 4.1 сая орчим ажиллах хүчин дутагдах төлөвтэй байна. Ийм таамаглалыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын сувилагчдын зөвлөлөөс (ОУСЗ) түнш байгууллагуудтай хамтран гаргасан тайланд дэвшүүлжээ. 

 

Тайланд дурдсанаар, дэлхий даяар сувилагчдын тоо 2018 онд 27.9 сая байсан бол 2023 онд 29.8 сая болж нэмэгджээ. Сувилахуйн салбарын боловсон хүчний хомсдол 2020 онд 6.2 сая байсан бол 2023 онд 5.8 сая болж буурсан бөгөөд 2030 он гэхэд 4.1 сая болох төлөвтэй байна.

 

"Сувилагчдын тоо дэлхийн хэмжээнд нэмэгдэж байгаа боловч зарим улсад сувилагч маш ихээр дутагдсан хэвээр байгааг" мэргэжилтнүүд онцлоод сувилагчдын 78 орчим хувь нь "дэлхийн хүн амын 49 хувийг бүрдүүлдэг улс орнуудад ажиллаж байгаа" гэдгийг дурджээ. 

 

“Бага, дунд орлоготой улс орнуудад сувилагчдыг сургах, ажилд авах, тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэл бэрхшээл тулгарсаар байна. Иймээс эдгээр улс орон ажлын байр бий болгож, хадгалахын тулд дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн сувилахуйн салбарын мэргэжилтнүүдийн хүрэлцээ тэгш бус байгаа нь “хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж тайланд дурдсан байна. 

 

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийтэлсэн уг тайланд сувилагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мөн хүйсийн тэгш байдлыг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ43 минут 9 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ43 минут 57 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав44 минут 22 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ44 минут 41 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно45 минут 5 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа45 минут 26 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ46 минут 8 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ46 минут 55 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ47 минут 27 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна47 минут 48 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.