Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив


5-р сарын 13
13 цаг 33 минут

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймагт болж буй Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн удирлагуудтай уулзаж, газрын тосны олборлолт, ашиглалтын талаар санал солилцлоо.

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үйлдвэрийн удирдлагуудад тус бүс нутагт буюу 60 орчим км зайд үйл ажиллагаа явуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал тавив.

 

Тус компани нь 2003 онд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны тогтоолоор баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийг Монголд байгуулан, газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд талбайд хайгуул, үнэлгээний 132 өрөмдлөг цооног гарган, 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Газрын тосны баталгаат нөөцийг 26,05 сая тонн буюу 186,3 сая баррель, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 2,07 сая тонн буюу 14,86 сая баррель гэжээ. Гэрээт талбайгаас нэг сая тонн газрын тос олборлож, БНХАУ-д экспортлоод байгааг танилцуулсан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана4 цаг 12 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив4 цаг 18 минутын өмнөП.Батчулуун эмч хянагчтай ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 19 минутын өмнөТурк дэх уулзалтад Трамп нэгдэж магадгүй4 цаг 19 минутын өмнөСамсунгийн хамгийн нимгэн гар утсыг танилцуулжээ4 цаг 20 минутын өмнөХүзүүний дээд нугалмын хавдрыг нүдний ухархайгаар дамжуулан авчээ4 цаг 20 минутын өмнөЦаг хугацаа, зардал хэмнэх хосмог сургалтыг сонирхох хувийн хэвшлүүд нэмэгдэж байна4 цаг 23 минутын өмнөНүхэн жорлонг стандартын ариун цэврийн байгууламжаар солих талаар хэлэлцжээ4 цаг 24 минутын өмнөШарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэллээ4 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайдаас орлогоо нотлохыг шаардаж байна!5 цаг 9 минутын өмнөМАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна5 сар 12. 14:19Хямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ5 сар 12. 14:18
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.