Самсунгийн хамгийн нимгэн гар утсыг танилцуулжээ


5-р сарын 13
13 цаг 31 минут

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани өнөөдрийг хүртэл худалдаанд гаргасан гар утаснуудаасаа хамгийн нимгэн загварыг мягмар гарагт олон нийтэд танилцууллаа. Хиймэл оюун ухааны дэвшилтэт функцүүдээр тоноглогдсон энэхүү загварыг өндөр үнэтэй гар утасны зах зээл дэх гол өрсөлдөгч “Apple"-аас урьтаж гаргажээ. 

 

“S25 Edge” загвар нь өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг, ялангуяа илүү авсаархан гар утас хэрэглэхийг эрмэлздэг 20-30 насны хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилготой ажээ. “Хэрэглэгчдийн хүсэлт тодорхой байсан – тэд өндөр үзүүлэлтүүдтэй хэрнээ илүү нимгэхэн, авч явахад авсаархан гар утастай болохыг хүсэж байсан” гэж “Samsung” мэдэгджээ. Иймээс эд ангиудыг нимгэн болгохын тулд бүтцэд нь өөрчлөлт хийсэн байна.

 

Нимгэн загварыг танилцуулсан нь цаг хугацааны хувьд “Apple”-ээс өрсөх зорилготой гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд тус компани энэ оны хоёрдугаар хагаст илүү нимгэн iPhone гар утсыг худалдаанд гаргах төлөвтэй байгаа юм. “NH Investment & Securities” фирмийн ахлах шинжээч Рю Янг Хо хэлэхдээ “Samsung” компани хэдэн сарын өмнө бүтээгдэхүүнээ гаргаснаар нимгэн ухаалаг утас хайж буй хэрэглэгчдийг татах боломжийг тооцоолсон" гэлээ. 

 

“S25 Edge” тавдугаар сарын 23-наас Өмнөд Солонгост, 30-наас АНУ-д худалдаанд гарна гэж “Samsung” мэдэгдсэн бөгөөд 30 орчим улсад худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 1099 ам.долларын үнэтэй уг загвар нь 6.7 инчийн  дэлгэцтэй, 5.8 мм зузаан тул үндсэн S25 загвараас том, мөн бага зэрэг хүнд байна.

 

“Counterpoint Research” судалгааны фирмийн мэдээлснээр, “Samsung” компани 2025 оны эхний улиралд дэлхийн гар утасны зах зээлийн 20 хувийг эзэлснээр “Apple”-ийг /19 хувь/ гүйцэж түрүүлэн, ухаалаг утасны борлуулалтаараа дэлхийд тэргүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана4 цаг 31 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив4 цаг 36 минутын өмнөП.Батчулуун эмч хянагчтай ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 37 минутын өмнөТурк дэх уулзалтад Трамп нэгдэж магадгүй4 цаг 37 минутын өмнөСамсунгийн хамгийн нимгэн гар утсыг танилцуулжээ4 цаг 38 минутын өмнөХүзүүний дээд нугалмын хавдрыг нүдний ухархайгаар дамжуулан авчээ4 цаг 39 минутын өмнөЦаг хугацаа, зардал хэмнэх хосмог сургалтыг сонирхох хувийн хэвшлүүд нэмэгдэж байна4 цаг 41 минутын өмнөНүхэн жорлонг стандартын ариун цэврийн байгууламжаар солих талаар хэлэлцжээ4 цаг 42 минутын өмнөШарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэллээ4 цаг 44 минутын өмнөЕрөнхий сайдаас орлогоо нотлохыг шаардаж байна!5 цаг 27 минутын өмнөМАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна5 сар 12. 14:19Хямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ5 сар 12. 14:18
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.