Цаг хугацаа, зардал хэмнэх хосмог сургалтыг сонирхох хувийн хэвшлүүд нэмэгдэж байна


5-р сарын 13
13 цаг 29 минут
Цаг хугацаа, зардал хэмнэх хосмог сургалтыг сонирхох хувийн хэвшлүүд нэмэгдэж байна

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, цаг хугацаа хэмнэж, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх үр дүнтэй хосмог сургалт Монголд анх удаа хэрэгжиж эхлээд байна.

Тодруулбал “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллежид хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд түншлэгч байгууллагуудын хосмог сургалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг Дархан политехник коллеж дээр зохион байгууллаа.
Тус коллежийн захирал Б.Нарантуяа “Манай коллеж хосмог сургалтын тогтолцоог нэвтрүүлээд нэг хичээлийн жилийг үдэж байна. Уламжлалт сургалтаас ялгаатай нь суралцагч ажиллангаа суралцах боломжтойгоороо давуу талтай. Хичээлийн 60 орчим хувь нь сургуулийн орчинд, 40 хувь нь ажлын байран дээр явагддаг.

Суралцагчид цалинтай ажиллаж, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг бодит орчинд эзэмшиж байна. Хөтөлбөрийг чадамжид суурилсан байдлаар шинэчлэн боловсруулж, тоног төхөөрөмж, орчны шинэчлэлийг ч мөн төслийн дэмжлэгтэйгээр хийлээ” гэв.

 




ХОСМОГ СУРГАЛТАД ХУВИЙН ХЭВШЛИЙН СОНИРХОЛ ИХ БАЙНА

МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимын дарга З.Болорсувд “Манай танхим хоёр жил тутамд бизнесийн орчны судалгаа хийдэг. Дархан-Уул аймагт тулгамдаж буй гол асуудал бол мэргэжлийн хүний нөөцийн хомсдол. 

Ихэнх байгууллага шинэ төгсөгчдийг дахин сургах шаардлагатай болдог. Үүний улмаас цаг хугацаа алдах, санхүүгийн өртөг зардлууд ч их гарах тохиолдол цөөнгүй.

Харин хосмог сургалт нь ажлын байранд шууд бэлэн боловсон хүчнийг бэлтгэх гарц гэж болно. Одоогоор шинэхэн байгаа хосмог сургалтын талаарх ойлголтыг хувийн хэвшлүүдэд өгөх, цаашид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд тэдний саналыг тусгах зэрэг боломж бүрдүүлж, гүүр нь болж ажиллана” гэлээ.

Монголд хэрэгжиж буй хосмог сургалтын тухайд хувийн хэвшлийн оролцоог төлөөлөх гол байгууллага нь Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ болж байгаа юм. Танхимд гишүүнчлэлийн бүртгэлтэй 7000 орчим байгууллага бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана6 цаг 27 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив6 цаг 32 минутын өмнөП.Батчулуун эмч хянагчтай ХӨСҮТ-д эмчлүүлж байна6 цаг 33 минутын өмнөТурк дэх уулзалтад Трамп нэгдэж магадгүй6 цаг 34 минутын өмнөСамсунгийн хамгийн нимгэн гар утсыг танилцуулжээ6 цаг 34 минутын өмнөХүзүүний дээд нугалмын хавдрыг нүдний ухархайгаар дамжуулан авчээ6 цаг 35 минутын өмнөЦаг хугацаа, зардал хэмнэх хосмог сургалтыг сонирхох хувийн хэвшлүүд нэмэгдэж байна6 цаг 37 минутын өмнөНүхэн жорлонг стандартын ариун цэврийн байгууламжаар солих талаар хэлэлцжээ6 цаг 38 минутын өмнөШарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэллээ6 цаг 40 минутын өмнөЕрөнхий сайдаас орлогоо нотлохыг шаардаж байна!7 цаг 23 минутын өмнөМАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна5 сар 12. 14:19Хямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ5 сар 12. 14:18
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.