Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэллээ


5-р сарын 13
13 цаг 25 минут

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад орлоо.

Тус барилга нь зоорьгүй нэг давхар бөгөөд оффис, уулзалт, ариун цэврийн болон дулааны узелийн өрөөтэй. Мөн гадна талбайд ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, автомашины зогсоол, явган хүний зам болон бусад тохижилтын ажлууд бий.

Уг барилга ашиглалтад орсноор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замыг байнгын хяналтад авах ач холбогдолтой юм.  

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Ньюсиндкат” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана4 цаг 16 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив4 цаг 22 минутын өмнөП.Батчулуун эмч хянагчтай ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 23 минутын өмнөТурк дэх уулзалтад Трамп нэгдэж магадгүй4 цаг 23 минутын өмнөСамсунгийн хамгийн нимгэн гар утсыг танилцуулжээ4 цаг 24 минутын өмнөХүзүүний дээд нугалмын хавдрыг нүдний ухархайгаар дамжуулан авчээ4 цаг 24 минутын өмнөЦаг хугацаа, зардал хэмнэх хосмог сургалтыг сонирхох хувийн хэвшлүүд нэмэгдэж байна4 цаг 27 минутын өмнөНүхэн жорлонг стандартын ариун цэврийн байгууламжаар солих талаар хэлэлцжээ4 цаг 28 минутын өмнөШарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэллээ4 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайдаас орлогоо нотлохыг шаардаж байна!5 цаг 13 минутын өмнөМАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна5 сар 12. 14:19Хямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ5 сар 12. 14:18
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.