Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорно


5-р сарын 1
12 цаг 28 минут

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхийн тулд албан тушаалаасаа огцорч магадгүй тухай “Yonhap” агентлаг засгийн газар дах эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн хэлснээр, Хан Док Сү өнөөдөр үдээс хойш огцрохоо зарлах аж. Учир нь тэрбээр "улс төрийн хуваагдал туйлшрал"-ын үед үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх төлөвлөгөөгөө үдээс өмнө танилцуулах бололтой.

 

Нам бус Хан Док Сү парламентад олонхын суудлыг эзэлдэг Ардчилсан намыг эсэргүүцэгчдийн дунд нэр хүндтэй хэвээр байгааг “Yonhap” агентлаг онцолсон байна. 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулахыг Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 4-нд дэмжсэнээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Ингэснээр тэрбээр ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрхээ алдсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр онц байдал зарлаж, бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Юн Сог Ёльд холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал дөрөвдүгээр сарын 14-нд болжээ.

 

Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сард болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.