БГД-ийн Эрүүл мэндийн төв хавдрын цогц эмчилгээг нэвтрүүлж эхэллээ


5-р сарын 1
12 цаг 27 минут

БГД-ийн Хавдрын төв нь хавдрын хими эмчилгээний төрөлд Hyperthermic Intraperitoneal Chemotherapy эмчилгээг нэвтрүүллээ.

 

Тус эрүүл мэндийн төвд “Хавдрын төв” шинээр байгуулж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээг цогцоор нь нэг урсгалаар үзүүлэх боломжтой болж байна. ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд дүүргийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хийж буй юм.

 

Тус ЭМТ 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд 2018 оноос 10 ортой хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагтай үйл ажиллагаа явуулж байсан. Цаашид хавдрын тусламж, үйлчилгээг орон нутаг, нийслэлд цогцоор нь үзүүлэхээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, менежментийг сайжруулах ажлыг үе шаттай хийх юм. Ингэснээр ард иргэд хавдрын тусламж, үйлчилгээг оршин суугаа газар нутагтаа санхүүгийн эрсдэлгүй, чанартай авах боломж бүрдэх аж.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.