Ерөнхий сайд эрх мэдэлдээ дулдуйдаж байна


5-р сарын 1
12 цаг 23 минут

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа талаараа мэдэгдсэн. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл. Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж байгаа нь зарчимгүй үйлдэл гэж мэдэгдсэн юм. Тэгвэл дээрх асуудалтай холбоотой хуульчдын байр суурийг тодруулан хүргэе.


ГИШҮҮДИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НЬ ЗАГИНААД СУУДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ

ХУУЛЬЧ Б.МЭРГЭН:

-Сөрөг хүчингүй шахам болчихсон том намын даргын ёсзүйгүй асуудалтай шууд холбогдож байгаа л асуудал юм л даа. Ерөнхий сайдын гаргасан үг, үйлдлийг шууд гэмт хэрэг гэж үзэхэд хэцүү. Харин илт худал мэдээлэл түгээж нэр төрд нь халдсан байж болзошгүй. Хэрэв УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдыг өөрийн нэр төрд халдсан гэж үзэж байгаа бол Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах боломжтой. Засгийн газар УИХ-аас бүрддэг. УИХ ард түмний төлөөлөл. Энгийн үгээр бол Ерөнхий сайд өөрийг нь томилдог хүнийхээ асуултанд хариулах, тавьсан шаардлагыг нь хүлээж авахгүй байна гэсэн үг. Хувь гишүүн гэж харахаас илүүтэй УИХ, УИХ-д ард түмнийг төлөөлж сууж байгаа гэж харах нь зүйтэй л дээ. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Засгийн газраас үйл ажиллагааныхаа зорилт, алсын хараандаа тохируулсан бодлого шийдвэрээ УИХ-аар оруулж ирж батлуулна. Батлагдсан хууль тогтоомжоо Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газар нь өөрийг нь томилдог УИХ-аасаа дээгүүр эрх мэдэлтэй мэт аашилж, УИХ-ын гишүүдийг Засгийн газрын тэргүүн нь загинаад суудаг байж болохгүй. МАН-ын дарга нь Ерөнхий сайд, дээр нь МАН УИХ-д олонх болсон. Мөн УИХ-д суудалтай намуудын төлөөлөлд хамтарсан Засгийн газарт орж ажиллах санал тавьж, зарим салбар яамдаа хариуцуулан ажиллаж байна. Ийм үед УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг намын дарга гэж харж байгаа учраас түүний "базуурт" орчихоод байгаа учраас Ерөнхий сайд эрх мэдэлдээ дулдуйдаж, бардам загнаж байна. УИХ-ын гишүүд ч бас өөрийн эрх, үүргээ мэдэж байгаа байх. Үнэхээр шаардлагатай гэж үзэж байгаа бол УИХ-аас Засгийн газраа огцруулах санал оруулах эрх нь нээлттэй байна.

Өмнөх засгийн газруудын насжилт 1.5-2 жилийн насжилттай байсан. Энэ үед төрийн бодлогын залгамж халааны асуудал хөндөгддөг байсан. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд бүх сайд нараа шинэчилэхээс гадна шинээр бодлогоо тодорхойлж, өмнөх сайдынхаа үйл ажиллагааг үгүйсгэдэг байдал нь төрийн бодлогын залгамж халаанд сөргөөр нөлөөлдөг байсан. Тийм учраас Засгийн газар тогтвортой байх нь нэг талаараа зөв зүйтэй асуудал юм.

Гэхдээ Засгийн газрын тогтвортой байдлыг шууд хэн нэгэн хүн тогтвортой байхтай холбож ойлгож болохгүй. Хүн нь солигдсон ч бодлого нь тогтвортой үргэлжилдаг хууль эрх зүйн орчинтой болох нь чухал. Гэтэл Засгийн газрын тогтвортой байдлыг шууд хуулиар зохицуулж өгөх нь хэцүү. Дунджаар 2 жилийн настай байдаг учраас одоо солих ёстой гэсэн шаардлага тавих ч боломжгүй. Нэгэнт хуулиараа УИХ дөрвөн жилийн хугацаатай байгуулагдаж тэндээсээ Засгийн газрын тэргүүнээ томилно. Дараагийн парламент бүрэлдээд өмнөх Засгийн газрын тэргүүнийг улираан сонгож байгаа бол ажлаа хийгээд явахаас өөр аргагүй. Нэг хүн удаа дараа Засгийн газрыг тэргүүлснээр түүнд хэт их эрх мэдэл төвлөрөх гээд байна гэдэг шалтгаанаар Засгийн газрыг огцруулах үндэслэлгүй. Үнэхээр тэгж үзэж байгаа бол Засгийн газар хоёр жилээр байгуулагдана гэсэн хуулийн өөрчлөлт хийхгүй юм бол одоогийн хууль эрх зүйн орчноор бол нэг хүнд эрх мэдэл хэт төвлөрсөн учраас Засгийн газрыг огцуулах боломж хаа ч байхгүй. Олон улсын туршлагаас харахад Засгийн газрын тэргүүн нь тогтмол  солдигдоод явдаш жишиг ч бий. Тэгэхээр хүн нь солигдсон ч төрийн бодлого, залгамж халаа нь тогтвортой үргэлжлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал.

"ПАРЛАМЕНТ ЕРӨНХИЙ САЙДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙГААД АСУУДЛЫН ГОЛ НЬ БИЙ"

ХУУЛЬЧ Д.ҮҮРЦАЙХ:

-Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа хамгийн том алдаа бол зөвхөн өөрөө өөрийгөө тараах эрхтэй, нийгэм эдийн засгийн дурын асуудлыг санаачлан хэлэлцэх бүрэн эрхтэй, дараагийн сонгуулиас нааш аливаа хариуцлага хүлээлгэх бараг боломжгүй “супер” УИХ-тай байгаа явдал юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг бага зэрэг нарийвчлан зохицуулсан. 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоог хосолмол хэлбэртэй болгож өөрчилсөн. Харамсалтай нь бид төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа онолын хувьд “парламентын абсалютизм” гэж нэрлэгддэг энэ ноцтой алдаагаа засах боломжоо ашиглаагүй. Үүний үр дагавар нь өнөөдөр ч харагдсаар байна.  Парламентын ардчилал бол Ерөнхий сайдын ардчилал байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын бодлогыг дэмжих парламентын олонхтой байх тохиолдолд л энэ засаглалын хэлбэр ажилладаг. Тийм нөхцөл хангагдаагүй тохиолдолд тухайн парламентыг хамтын шийдвэр гаргадаг, хамтын хариуцлага хүлээдэг байгууллагынх нь хувьд тараагаад, бүрэн эрхтэн болсон ард түмнээр дахин Ерөнхий сайдаа буюу Засгийн газраа дэмжих олонхтой парламент бүрдүүлүүлэхээр шинэ сонгууль явуулдаг байх ёстой. Гэтэл манай Үндсэн хуулиар ийм боломж байхгүйтэй адил бөгөөд одоогийн Ерөнхий сайд хэд хэдэн удаа парламентын дэмжлэггүйн улмаас асуудал нь унаж байсан. Нүүрсний хулгайн асуудал, Төрийн хэмнэлтийн хууль хэлэлцэгдэж байхад болон хамгийн сүүлд 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар

Ерөнхий сайд энэ УИХ-ын олонхын дэмжлэггүй, де факто огцорсон Ерөнхий сайд болохоо харуулсан. Харин Монгол Улс төрийн эрх мэдлийн хуваарилалт дахь энэ ноцтой алдаагаа засаад, төр нь цэгцрээд, хурдтай хөгжиж цэцэглээд цааш явах замд садаа болох гэсэн хорлогчин этгээдүүд Цэцийн “давхар дээл”-ийг зөвшөөрсөн шийдвэрээс боллоо, Ерөнхий сайд хэт их эрх мэдэлтэй болж, УИХ-даа захирагдахгүй байна гэхчилэн олныг төөрөгдүүлсээр ирлээ.

Үүний эсрэг олон түмэн хэрсүү байх хэрэгтэй. Харин нөгөө талд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчөөс болон гадна, дотны хорлогчдоос айж хулчийхгүйгээр дээр дурдсан алдааг залруулахад чиглэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яаралтай боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих хэрэгтэй. Асуулт: Өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийг асуусан асуултанд тэрээр хариулахдаа зохисгүй харьцсан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнд хүлээлгэх ямар нэг хариуцлага байх уу?  Хариулт: Тэр харьцаа бол надад тун зохисгүй харагдсан. УИХ, түүний гишүүд бол Засгийн газрыг байгуулж, шийдвэр үйл ажиллагаанд нь хяналт тавих дээд байгууллага.

Нээрээ л Х.Тэмүжин гишүүний хэлээд байгаа шиг сандал суудлын байрлалаас эхлээд УИХ-ын толгой талд нь гарц суучихаад, даваагүй зан гаргаад байдаг байж болохгүй. Гэхдээ энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний авир араншин, оюуны бядтай холбоотой болохоос биш, Засгийн газар гэдэг институци, түүнийг толгойлж буй Ерөнхий сайд хэт их эрх мэдэлтэй болсонтой огт холбоотой биш. Би дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд гэдэг нэг толгойтой төртэй болж, түүнийгээ хянаад, шахаад нэг зүгрүү хараад явдаг болохын тулд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн эрх мэдлийн хуваарилалтаа алдаагүй болгохоос өөр зам үгүй. Хариуцлагын тухайд нэгд, ёс зүйн хариуцлага, хоёрт, УИХ огцруулах замаар улс төрийн хариуцлага хүлээлгэх, гуравт, сонгогчид дараагийн сонгуулиар дүнг нь тавих гэсэн хувилбарууд байж болно. Миний ойлгосон түвшинд бол хууль зүйн ямар нэг хариуцлага хүлээлгэх асуудал яригдах боломжгүй үйлдэл шиг санагдсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.