Эрээн хотод зарагдаж буй “Баян” логотой өндөг нь “Баяншувуу” ХХК-ийн бүтээгдэхүүн биш


4-р сарын 30
12 цаг 18 минут
Ерөнхий агуулга:
“Эрээн хотын хүнсний захад “Баян C1″ гэсэн тамгатай өндөг нэг сетк нь 17 юань буюу 8500 орчим төгрөг, нэг ширхэг өндөг 283 төгрөгөөр зарагддаг байна” гэсэн пост нийтэлжээ.
Баримт шалгалтын үр дүн:
Эрээн хотод “Баян” логотой өндөг зарагдаж байна гэх мэдээлэл нь үнэн боловч тус өндөг нь Баяншувуу ХХК-ийн бүтээгдэхүүн биш болохыг тус компанийн мэдэгдэл болон Гаалийн ерөнхий газрын импортын статистикаас харж болно.

2025 оны 04 дугаар сарын 27-нд Khishigbayar Baatar гэх Facebook хаягаас “Эрээн хотын хүнсний захад “Баян C1″ гэсэн тамгатай өндөг нэг сетк нь 17 юань буюу 8500 орчим төгрөг, нэг ширхэг өндөг 283 төгрөгөөр зарагддаг байна” гэсэн пост нийтэлжээ.

Тус постыг 781 реакц, 434 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 1,300 гаруй удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Эрээн хотод борлуулагдаж буй Баян С1 гэх шошготой өндөг болон Монголд борлуулагддаг Баян С1 082 шошготой өндөг хоёрын ялгаа

 

Баяншувуу ХХК-аас “Баян” логотой өндөгний талаар цахим орчинд худал, ташаа мэдээлэл явж байгаа тухай албан ёсны мэдэгдэл гаргасан.

2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Баяншувуу ХХК өөрийн албан ёсны “БАЯН өндөг” нэртэй Facebook хуудсаараа дамжуулан олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Тухайлбал, “Баян” худалдааны тэмдгийг албан ёсны эрхтэйгээр эзэмшдэг бөгөөд барааны тэмдэгтийг хуурамч бүтээгдэхүүнд хэрэглэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг. Иймд компанийн нэр хүндэд халдаж буй мэдээ мэдээллийн эх сурвалжийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах болно” гэжээ.

Эх сурвалж: БАЯН өндөгЭх сурвалж: БАЯН өндөг

Мөн мэдэгдэлд “Монгол Улсын хилээр урд хөршөөс хүнсний зориулалттай бөөний өндөг импортлох нь хориотой…” гэсэн байна.

БНХАУ-аас өндөг импортлохыг Монгол Улс бүхэлд нь хориглоогүй, мал эмнэлэг, эрүүл ахуйн хяналттайгаар, тусгай зөвшөөрөл, бичиг баримт бүрдүүлсний үндсэн дээр зөвшөөрдөг

ГЕГ-ын статистикаас харахад БНХАУ-аас 2024 онд 765,300 ам.доллароор нийт 3,065,840 ширхэг шувууны өндөг импортолсон гэжээ. Энэ нь нэг бүрийн үнэ нь 850 орчим төгрөг байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.