Хөх болон уушгины хорт хавдартай хүнд өндөр үр дүнтэй швейцар эмийг V сард нэвтрүүлнэ


4-р сарын 30
12 цаг 12 минут

Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад Дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.

Хорт хавдрын бай болон дархлаа  эмчилгээ Монгол Улсад нутагшиж олон зуун хүний амь насыг аварч, амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд ЭМЯ, Швейцари улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн дөрвөн талт Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд РОШ компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн PHESGO (Фесго), KADCYLA (Кадсайла), ALECENSA (Алисэнса) шинэ эмийн эмчилгээг нэвтрүүлэхээр хоёр эмийн сургалтыг хийлээ. Тус эмүүдийг ирэх тавдугаар сард эмчилгээнд нэвтрүүлнэ.


HER2-эерэг, эрт үеийн хөхний хорт хавдартай болон хавдар үсэрхийлж үлдсэн өвчтөнүүдэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлсэн шинэ технологийн эм бөгөөд өвчтөнүүдэд мэс заслын дараах химийн эмчилгээний шатанд эдгэрэх шинэ боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл өмнөх молекултай харьцуулахад хавдрын хими эмчилгээний эмнэлзүйн бүрэн хариу урвал 84 хувь, зүрх судасны хүндрэл зэрэг эмчилгээний дараах гаж нөлөөний эрсдэлийг 50 хувь бууруулж, хавдар дахих, эсхүл нас барах эрсдэлийг 50 хувь бууруулсан, амьдрах чадамжийг 11 хувиар нэмэгдүүлсэн эмчилгээний эерэг үр дүн гаргасан өндөр технологийн эм юм. Мэс заслын үед үсэрхийлсэн хавдар хэр хэмжээтэй үлдсэнээс үл шалтгаалан эмчилгээний үр дүн тогтвортой, сайн байсан байна.

Эх сурвалж: ЭМЯ

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.