АН: Хэсгийн ахлагч нар "Заавал МАН-ыг дэмжинэ шүү" гэж байна


4-р сарын 30
11 цаг 55 минут

Ардчилсан намын зүгээс сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намаас Дорноговь аймагт мөнгө тарааж байна гэдэг үйлдлийг цагдаагийн байгууллагад өгөхөд маш удаашралтай шалгасан. Гэтэл гэнэт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн байр, машинд хууль зөрчин цагдаагаас үзлэг нэгжлэг хийсэн. Хэрвээ нэр дэвшигчтэй холбоотой асуудал үүссэн бол Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос албан ёсоор зөвшөөрөл авах хуулийн зохицуулалттай.

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчийн ерөнхий менежерээр ажилладаг Б.Даваажавын гэр оффист хууль бусаар нэгжлэг хийсэн.  Энэ үйлдэл 2-3 удаа давтагдсан.

Төрийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид нөлөөлсөн үйлдлүүд үргэлжилж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт МАН -аас нэр дэвшигч Г.Дашням өөрийн эзэмшлийн скүтерийг маш олноор саналын байранд хэрэглээд  явах боломжгүйгээр үзүүлж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Зөөврийн хайрцгаар санал авахдаа Өвөрхангай аймгийн 10 дугаар баг дээр үнэгүй эд зүйл өгөх нэрээр сонгогчийн иргэний үнэмлэхийг авч явсан хууль бус үйлдэл гарсан. Хуулийн байгууллагаар шалгуулж байна.

Ардчилсан намын ажиглагч нарыг дуу дүрсний бичлэг хийлгэхгүй байх шаардлагыг өгсөн байна. Хуулиараа ажиглагч нар сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр дуу дүрсээр баримтжуулах эрхтэй.

Хамгийн ноцтой нэг зүйл нь Хөвсгөл аймагт сонгуулийн хороодууд дээр санал өгч байгаа сонгогчдод зөвлөмж өгөх нэрээр “МАН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч дээр заавал санал өгнө шүү” гэж хууль бусаар нөлөөлсөн, хуулийн байгууллага шалгаж байна.

МАН -ын зүгээс тусдаа сонгогчдыг аппликейшнээр бүртгэж байгаа бүртгэл явагдаж байна, хуулийн байгууллагаар шалгуулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд байгуулагдсан нийт саналын байруудад хэсгийн ахлагч  нар олноороо байршиж,  “МАН- ыг заавал дэмжинэ шүү, сонгоно шүү” гэдэг байдлаар сонгогчдод нөлөөлсөн хууль зөрчсөн асуудал гарч байна.

Мөнгө тараалт замбараагаа алдсан. Манай намын зүгээс баримтжуулсан. 20 иод гомдлыг хуулийн байгууллагад өгсөн. Өнөөдөр 18:00 цагт энэхүү хууль зөрчсөн үйлдлийг нэр устай нь танилцуулна.

Монгол төрийн сонгуульд төрийн албан хаагчид нөлөөлж байгаа асуудал хэрээс хэтэрлээ.

Төрийн автомашиныг сонгуульд ашигласан хууль бус үйлдэл гарсан. Тодруулбал, Завхан аймагт хүн эмнэлгийн машинаар сурталчилгаа хийсэн нь баримтжуулагдаж, 20 сая төгрөгөөр торгуулсан.

Төрийн албан хаагч нар сонгуульд нөлөөлсөн үйл явдал нэлээн гарсан. Одоогийн байдлаар төрийн албан хаагч нар сонгуульд хууль бусаар нөлөөлснөөр 50 орчим сая төгрөгөөр торгуулсан мэдээлэл ирсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн санал авах байран дээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогчийн эрх зөрчигдөж байна. Санал өгч байгаа иргэн дээр “Энэ хэсэг дээр зурах ёстой” гэж заан, хэсгийн хороод дээр хууль зөрчсөн асуудал хавтгайдаа гарч байна. Сошиал дээр зураг нь тавигдсан. Санал өгч байгаа иргэнд хэсгийн хороодын дарга нар нөлөөлж байна.

Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, 111 дүгээр ангийн удирдлага цэргийн албан хаагч нарыг санал өгүүлэхдээ МАН-аас нэр дэвшигч найман хүнийг дугуйлна шүү гэдэг цаас халаасанд хийж өгөөд, нөгөө цэргийн албан хаагч нар найман хүнийхээ нэрийг харах гэж байхдаа ажиглагч нарт баригдаж, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд явж байна.

Монгол төрийн сонгуулийг худалдах, албан тушаалаа ашиглан нөлөөлөхийг оролдож байгаа үйдлээ зогсоохыг Ардчилсан намаас шаардаж байна гэлээ.

-Ардчилсан нам мөнгө тараасан тохиолдол бий юу?

-Бид нэр дэвшигч нартайгаа хариуцлагын гэрээ байгуулсан. Үүнд холбогдох журмын дагуу шударгаар өрсөлдөхөөр мэдэгдсэн. Ардчилсан нам мнгөн тараасан тохиолдол гарахгүй. Гарсан тохиолдолд нэр татах, хууль, гэрээний дагуу хариуцлага тооцно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.