Юн Сук Ёлын гэрт нэгжлэг хийв


4-р сарын 30
12 цаг 04 минут

 

Юн Сук Ёлын гэрт нэгжлэг хийвӨмнөд Солонгосын прокурорууд өнөөдөр /2025.04.30/ ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын хувийн байшинд нэгжлэг хийжээ. Юн Сук Ёл, түүний эхнэр Ким Кён Хи болон Жон Сонг Бэй гэх бөөтэй холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд энэ нэгжлэгийг зохион байгуулсан байна.

Жон Сонг Бэй буюу олонд танигдсанаар Жион Жин гэгчийг Хууль бус шаардлага ба хээл хахуулийн эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Түүний ерөнхийлөгч асантай холбоотой гэх баримтыг нотлохын тулд нэгжлэг явуулжээ.

Нэгдлийн сүмийн өндөр албан тушаалтан Юн овогт иргэнийг прокурорууд өмнө нь шалгаж байжээ. Юн овогт нь 60 сая воны үнэ бүхий очир эрдэнийн зүүлт, үнэтэй гар цүнх зэргийг Жионд өгч, Жион түүнийг нь тэргүүн хатагтай асан Ким Кён Хид өгсөн гэж мэдүүлсэн юм. Нэгдлийн сүмийн өндөр албан тушаалтан Юн Камбож дахь сүмийн бизнесийн үйл ажиллагаанд засгийн газраас дэмжлэг авахын тулд Жионоор дамжуулан Юн, Ким нарыг лоббидохыг оролдсон гэж үзэж байна.

Дээрхээс гадна залбирлын хураамж гэсэн нэрээр 30 сая воныг Юны зүгээс Жионд бэлнээр илгээсэн гэх мэдээлэл байна.

ЭХ СУРВАЛЖ: Korea Herald

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.