Жүдо бөхийн ААШТ эхэллээ


4-р сарын 25
21 цаг 21 минут

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод эхэллээ.

 

Тус тэмцээнд Азийн 30 орны 295 жүдоч хүч үзэж байна. Өнөөдөр тэмцээний хөнгөн жин буюу эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын барилдаан болно. Дээрх дөрвөн жинд манай улсаас 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар зодоглох юм. Барилдаан Улаанбаатарын цагаар 11:00 цагт эхэлж байна. Өнөөдөр дэвжээнд гарсан жүдочдоос Б.Эрхэмбаяр, Г.Наранцэцэг нар гурав дахиа тивийн аваргад зодоглож байгаа бол бусад нь анх удаа аж. Манай улсаас нийт 18 тамирчин Бангкокийг зорьсон бөгөөд Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар аваргаа хамгаалах юм.

 

ААШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн бөгөөд Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол өнгөрсөн жил гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр нар түрүүлж байв. 

 

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан тамирчдыг танилцуулъя.

1996 онд: Д.Нармандах

2001 онд: Х.Эрдэнэт-Од

2003 онд: Х.Цагаанбаатар

2003 онд Д.Нямхүү

2005 онд: Х.Цагаанбаатар

2005 онд: Х.Эрдэнэт-Од

2009 онд: Г.Болдбаатар

2011 онд: П.Лхамдэгд

2012 онд: М.Уранцэцэг

2012 онд: П.Лхамдэгд

2013 онд: Д.Төмөрхүлэг

2015 онд: Ц.Мөнхзаяа

2015 онд: Ц.Наранжаргал

2016 онд: Д.Сумъяа

2016 онд: Д.Алтансүх

2016 онд: Н.Дагвасүрэн

2016 онд: Н.Түвшинбаяр

2017 онд: М.Уранцэцэг

2019 онд: Ц.Цогтбаатар

2019 онд: О.Ууганбаатар

2019 онд: Л.Отгонбаатар

2022 онд: Ё.Басхүү

2022 онд: Б.Ганхайч

2024 онд: Б.Баасанхүү

2024 онд: Л.Энхрийлэн

2024 онд: Б.Эрхэмбаяр

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.