"За рубежом" сэтгүүлийн олон улсын редакцын зөвлөлд Р.Болд уригджээ


4-р сарын 25
21 цаг 16 минут

Монголын нэрт түүхч, дипломатч Равдангийн Болд «За рубежом» сэтгүүлийн Олон улсын редакцын зөвлөлд оржээ. Түүнийг олон улсын харилцааны салбарт  хандах  буурь суурь, өргөн мэдлэгийг нь үнэлж тус зөвлөлийн гишүүнээр элсэхийг урьсан байна.

 

“За рубежом” сэтгүүлийн олон улсын редакцын зөвлөл бол дэлхийн өнөөгийн мөрийн хөтөлбөрийг зөв чиглүүлэх, томоохон хэмжээний сорилтод шуурхай хариу өгөхөд туслах өвөрмөц стратегичид гэж хэлж болно. Бид олон улс орны, янз бүрийн насны нэр хүндтэй улс төр судлаач, түүхч, олон нийтийн зүтгэлтнүүдийг зөвлөлдөө урьсан. Тэд бүгдийн нэгдмэл хүсэл эрмэлзэл нь мэдээллийн орон зайг гүн гүнзгий, үнэн зөв агуулгаар баяжуулах юм" гэж Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн удирдах зөвлөлийн гишүүн, "Евроазийн медиагрупп"-ийн ерөнхий захирал, философийн ухааны доктор Сергей Деменский онцлон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн тэрбээр, «“За рубежом” сэтгүүл бол зүгээр нэг хэвлэл биш, харин ертөнцийг харах өнцөг, үзэл бодол, судалгаагаа олон улсад таниулах онцгой орон зай юм. Тийм учир 95 жилийн турш улс орон, соёл хоорондын яриа хэлэлцээний индэр болж ирсэн. Равдангийн Болд олон улсын редакцын зөвлөлд нэгдсэнээр бидний эрхэм зорилгыг бэхжүүлж, соёл хоорондын солилцооны нээлттэй талбар болохын маань тод илэрхийлэл болж байна» хэмээн нэмж хэлсэн байна.

 

"За рубежом"-ын олон улсын редакцын зөвлөлийг «Евроазийн медиагрупп»-ийн ерөнхий захирал Сергей Деменскийн санаачилгаар байгуулжээ. Өдгөө тус сонины удирдах зөвлөлд Монголоос гадна Бразил, Их Британи, Хятад, Армен, АНУ, Финланд, Япон, ОХУ-ын 11 шинжээч ажиллаж байна. 

Энэ жил 95 жилийн ойгоо тэмдэглэж буй «За рубежом» сониныг орос, зөвлөлтийн нэрт зохиолч Максим Горький 1930 онд үүсгэн байгуулжээ. Өдгөө тус хэвлэл улам бүр хөгжиж, газар зүйн байршлаа өргөжүүлж, нийтлэлийнхээ агуулгыг гүнзгийрүүлсээр дэлхийн өнцөг булан бүрийн тэргүүлэх сэхээтнүүд, судлаачдыг нэгтгэж байна.

 

«Евроазийн медиагрупп» нь 2001 онд байгуулагдсан. "Евроази өнөөдөр" мэдээлэл, аналитик портал, "За рубежом" онлайн хэвлэл, Каспийн мэдээллийн агентлаг, олон улсын «Eвроази өнөөдөр» мультимедиа төв багтдаг ажээ.1991 оноос Оросын мэдээлэл, сэтгүүлзүйн сэтгүүл, 2015 оноос цахим хэвлэл болсон. 2006 оноос хойш "За рубежом" сэтгүүл "Евроазийн медиагрупп"-ийн нэг хэсэг болж нэгдсэн. Энэхүү хэвлэл нь олон улсын үйл явдлыг сурвалжлах чиглэлээр мэргэшсэн бөгөөд Оросын уншигчдад эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёл болон бусад салбар дахь чухал үйл явцын талаар мэдээлдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина8 цаг 33 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ8 цаг 34 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна8 цаг 34 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна8 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ8 цаг 35 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай8 цаг 36 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ8 цаг 47 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно8 цаг 47 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо8 цаг 48 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу8 цаг 49 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна8 цаг 50 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.