ТҮЦ-т худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ


4-р сарын 24
10 цаг 12 минут

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан, явган хүний замд саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. ТҮЦ эрхлэгчдэд нийслэлээс зах, худалдааны төв талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Энэ хүрээнд Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж, номын худалдаагаа үргэлжлүүлэхийг УБЗАА-наас санал болгожээ. ТҮЦ эрхлэгч 9 иргэн "Номын худалдааны төв"-д үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Тус номын худалдааны төв нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 54 түрээслэгч худалдаа эрхэлж байна.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 208 ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 136 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Багшийн дээд орчимд номын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТҮЦ-ийг чөлөөлсөн. 

Эдгээр иргэдэд СБД-ийн наймдугаар хороонд байрлах “Номын худалдааны төв”-д номын худалдаагаа үргэлжлүүлэхийг санал болгосон. Өнөөдөр ТҮЦ эрхлэгч 9 иргэн "Номын худалдааны төв"-д үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бусад номын худалдаа эрхэлдэг хүмүүсийг оюутны гудамж дагуу тохиромжтой байршлуудад худалдаагаа үргэлжлүүлэх боломжоор хангах талаар судалж, санал тавиад ажиллаж байна” гэв. 

Мөн СБД-ийн ЗДТГ-аас 16 байгууллагын 78 ажлын байрыг санал болгоод байгаа юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"7 цаг 51 минутын өмнөМ.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ7 цаг 53 минутын өмнөШатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров7 цаг 56 минутын өмнөМЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална7 цаг 57 минутын өмнөХүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ7 цаг 59 минутын өмнөМ.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа8 цаг 7 минутын өмнө"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"8 цаг 8 минутын өмнөУИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов8 цаг 20 минутын өмнөХятадын эдийн засаг тооцооллыг давжээ8 цаг 22 минутын өмнө"Хаан шалдан байна"8 цаг 23 минутын өмнөҮндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.