Хууль хяналтын байгууллагаас арга хэмжээ авахыг шаарджээ


4-р сарын 22
13 цаг 29 минут

Хууль хяналтын байгууллагаас арга хэмжээ авахыг шаарджээ

Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" компанийн удирдлагууд уран эсэргүүцэгч иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэр эсэргүүцэгчдийн нэг нь тус компанийн захирал Марк Мелеардын биед халдсан.

Үүнтэй холбогдуулан Монголын уул уурхайн үндэсний ассоциац дараах мэдэгдлийг гаргажээ.

Монгол Улсын хууль, тогтоомж, түүний зүйл, заалтыг ягштал мөрдөн хэрэгжүүлж яваа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санаатайгаар харлуулах, мушгин гуйвуулах, худал мэдээлэл тараах, зохион байгуулалттайгаар гүтгэлэг, дайралтыг цахим орчинд явуулах нь улам даамжирч газар авч байна.

Үүгээр зогсохгүй ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд халдах явдал удаа дараа давтагдах болов. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан нь дээрх байдал улам ноцтой болсны илрэл юм.

Уг үйл явдалд холбогдох хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг шаардаж байна. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэснээр цаашид эл хууль бус үйл явдал давтагдах эрсдэлийг хаах, бусдын нэр төр, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд учрах эрсдэлээс сэргийлнэ гэж найдаж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбар нь экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 35 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 75,000 гаруй ажлын байр бий болгож, улсын хөгжлийн төлөө зогсох эрхгүй ажиллаж ирсэн.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацын гишүүн компаниуд Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай уул уурхайн олон улсын жишиг стандартыг ханган ажиллаж, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжиж байгааг мэдэгдье.

Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө төр, засгийн байгууллагууд, хувийн хэвшилтэй цаашид нягт хамтран ажиллах болно гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа9 цаг 59 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ10 цагийн өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 сар 9. 19:24ЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 сар 9. 19:24Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 сар 9. 19:23Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 сар 9. 19:20Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 сар 9. 19:19Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина5 сар 9. 19:17Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно5 сар 9. 19:13Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 9. 19:11“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.