"Гахай"-ны илүү эрхээс болж хүүхдүүд хохирсоор!


4-р сарын 22
13 цаг 20 минут

Хөндөх сэдэв: "Гахай"-ны илүү эрхээс болж хүүхдүүд хохирсоор!

Ээж нь бүх нийтийн цэвэрлэгээнд дайчлагдсан байх хойгуур гэр нь шатаж гэртээ үлдсэн гурван охин галд өртөж гурван бяцхан зүрх нэгэн зэрэг зогссон харамсалтай хэрэг өчигдөр гарав. Яг үүнтэй ижил хэрэг 2020 онд Дархан хотод гарч байсан. Эргэн сануулахад, 2020 онд нэг айлын гурван хүүхэд ээжийгээ байхгүйд тогонд цохиулж нас барсан. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс урлагийн тоглолт бэлдүүлнэ гэх нэрээр ээжийг нь дуудсан байж таарсан. Энэ ердөө хоёрхон жишээ.

Энэ мэт томчуудын хариуцлагагүй, удирдах түвшний хүмүүсийн ажилчдынхаа ар гэрийг боддоггүй "гахай илүү эрхтэй" энэ нийгэмд хүүхдүүд өдөр бүр хохирсоор байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ эрх ноцтой зөрчигдөж хүүхдэд ээлгүй хот, хүүхдэд ээлгүй нийгэм, хүүхдэд ээлгүй ард түмэн болсон. Учир нь ганцхан жилд хэдэн зуун хүүхэд авто осолд өртөж, угаартаж, ахуйн ослоор амь насаа алдсаар байна. Үүнийг уншиж буй уншигч таны сэтгэл эмзэглэх ч хэдхэн кэйс дурдъя.

Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ малдаа явуулснаас болж цасан шуурганд төөрсөн хүүхэд осгож нас барсан. Аав, ээж нь гурван хүүхдээ гэртээ цоожилж гарснаас болж пар нь задарч ус алдан түлэгдэж амь насаа алдсан. Байрныхаа гадаа тоглож байсан хүүхэд авто машинд мөргүүлж байрныхаа гадаа амьсгал хураасан. Машинынх нь ард тоглож байсан хүүхдийг анзааралгүй ухарснаас болж хүүхэд нас барсан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт байрлах “Хан талст” компанийн эзэмшил талбайд 11-15 насны дөрвөн хүүхэд тогтоол усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг 2020 оны тавдугаар сард гарч байсан. Тэр үед шуугиад өнгөрсөн ч хариуцлага алдсан хүмүүст ямар шийтгэл оноосон бэ гэдэг нь тэгсхийгээд дарагдаад өнгөрсөн.

Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлалтай “Эко шинэс” эмийн сангийн ойр орчимд тоглож байсан есөн настай хүү 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр эмийн сангийн хаалганы бариулаас барин тогонд цохиулж амиа алдаж байсныг бид мартсан байх.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хөндлөвч төмөр 11 настай хүүгийн дээрээс унаж амь насаа алдсан хэрэг тэгсхийгээд мөн л замхарсан.  “Хан талст” хотхоны лифтний хаалга цөмөрч бяцхан хүүхэд амиа алдсан.

Энэ мэт хүүхдийн амь насаа алдсан явдлыг тоолоод баршгүй. Бид тухайн үед нь сонсоод халаглаад, эмзэглээд л өнгөрдөг. Өөрөөр тэдний төлөө юу ч хийж чадахгүй, хийхийг ч хүсэхгүй байгаа нь харамсалтай. Инээж хөхөрч, баярлаж хөөрч дэгэж дэрвэх насандаа томчуудын хайхрамжгүй, хэнэггүй байдлаас бидний ирээдүй болсон хэдэн мянган зүрх ямар нэгэн байдлаар зогссоор…

Цаашид хэчнээн хүүхдийнхээ амиар хариуцлага, шударга ёсыг тогтоох юм бол. Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах хуультай, НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх ёстой орнуудын нэг. Гэтэл хүүхдүүд өглөө хичээлдээ яваад орой эргэж ирэхгүй байх эрсдэлтэй нөхцөлд Улаанбаатарын амьдрал үргэлжилж байна. Тиймээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг томчууд хангаж өгөхөд анхаарах хэрэгтэй. Мянга мянган хүүхдийн амь нас долоон хоногийн дуулиан болох ёсгүй. Нэг үгээр хэлбэл томчуудын хариуцлагагүй байдлаас болж цаашид хэчнээн зүрх зогсохыг таах аргагүй. Хэзээнээс бид хариуцлагатай болж эхлэх вэ?

Монгол Улс нийт гурван сая 500 орчим мянган хүн амтай.  Эдгээрээс 0-18 насны хүүхэд нэг сая 300 орчим мянга бий. Харамсалтай нь,  хүн амын 37.3 хувийг эзэлдэг хүүхдүүдээ асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалтаас, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс  шалтгаалж хүүхдүүд нас барж байна.

Тухайлбал, жилд нийт 45-50 мянган хүүхэд гэмтэл бэртэл авч, 1000-1500 нь осол болон бусад шалтгаанаар нас бардаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа9 цаг 2 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ9 цаг 3 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой9 цаг 5 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв9 цаг 6 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД9 цаг 6 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо9 цаг 9 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд9 цаг 10 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина9 цаг 12 минутын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно9 цаг 16 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна9 цаг 18 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.