Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил 58 хувьтай байна


4-р сарын 22
13 цаг 18 минут

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 58 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 2023 оноос он дамнан хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр дөрвөн байршилд туннелийн ажил, Ард Аюушийн өргөн чөлөөнд 31.1 урт метр ган дам нуруутай төмөр бетон гүүрийг барьж дууссан. Газар шорооны ажил 80 орчим хувьтай байна. Цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зам, гүүрэн байгууламжийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөсөн. Гэвч авто замтай холбоотой шугам сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудлууд үүсэж байна. Одоогоор авто замын нийт талбай дээр хийгдэх газар чөлөөлөлт дууссан. Харин дам нөлөөлөлд өртөж байгаа буюу хажуу налуу хэсэгт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна” гэлээ.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой. Тухайн авто зам нийт зургаан эгнээтэй. Явган хүний зам болон дугуйн замыг хамтад нь барих юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа9 цаг 31 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ9 цаг 32 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой9 цаг 34 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв9 цаг 35 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД9 цаг 35 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо9 цаг 38 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд9 цаг 39 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина9 цаг 41 минутын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно9 цаг 45 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна9 цаг 47 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.