Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай Бадрах Энержи ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзах үеэр эсэргүүцэгчдийн нэг нь тус компанийн захирал Марк Мелеардын биед халджээ.
Тодруулбал, уулзалтын үеэр уран эсэргүүцэгчид худгийн ус хортой болсон, мал амьтан үхэж байна зэргээр асуудлаа тавьжээ. Ингээд Бадрах Энержи ХХК-ийн захирал Марк Мелеард уулзалтаас гарах гэтэл уран эсэргүүцэгч нэгэн эмэгтэй түүнийг заамдаж, нүүр лүү нь цохижээ. Түүнийг уулзалтын өрөөнөөс гаргахгүй, доромжилж байгаа нь шууд дамжуулалтын бичлэгт үлджээ.
ЦЕГ-аас тодруулахад "СБД-ийн 1-р хороо Ай Си центерт зодоон болоод байна гэх дуудлага мэдээлэл 14.40 цагийн орчимд ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна" гэлээ.
Сэтгэгдэл бичих