ББСБ-ууд банкнаас эх үүсвэр татан, зээл олгодгийг зогсоожээ


4-р сарын 21
16 цаг 40 минут

ББСБ-ууд банкнаас эх үүсвэр татан, зээл олгодгийг зогсоожээ

Та ББСБ-аас зээл авч байсан уу? 

Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулдаг. Тэд 2.3 сая зээлдэгчтэй байна.

Иргэдэд гар утаснаасаа, хэдхэн секундийн дотор зээл авах боломжийг олгосон тул ББСБ-ын тоо, зээлийн дүн ихээхэн нэмэгдсэн. Гэвч Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо төгрөгийн ханшийг тогтворжуулах, хэрэглээний зээлийг хумих, бизнсийн зээлийг түлхүү олгох, зээлийн хүүг бууруулах бодлого баримталж байна.

Иймд ББСБ-ууд цаашид банкнаас эх үүсвэр татан, иргэдэд  дамжуулан, өндөр хүүтэй зээл олгодгийг Санхүүгийн зохицуулах хороо хоригложээ.

Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкнуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгаан гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц онцолжээ.

Цаашид СЗХ ББСБ-ууд урт хугацаатай, гадаад  эх үүсвэр татахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 сар 9. 19:24ЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 сар 9. 19:24Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 сар 9. 19:23Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 сар 9. 19:20Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 сар 9. 19:19Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина5 сар 9. 19:17Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно5 сар 9. 19:13Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 9. 19:11“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.