АН-ын бүлэг сайд Ж.Энхбаяртай хариуцлага ярина


4-р сарын 21
16 цаг 38 минут

АН-ын бүлэг сайд Ж.Энхбаяртай хариуцлага ярина

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт хариуцлага ярих цаг нь болсон гэж үзжээ. Учир нь, тус бүлэг өнөөдрийн /2025.04.21/ ээлжит хуралдаанаараа ноолууурын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл авахаар төлөвлөсөн ч сайд Ж.Энхбаяр “Ажил давхацсан тул бүлгийн хуралдаанд оролцож мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг шалтаг тоочин оролцоогүй аж. Сайд Ж.Энхбаярын хувьд тус бүлэгт удаа дараа мэдээлэл өгөхгүй, “бултаж” иржээ. Иймд хариуцлага ярихаар шийдсэн байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэснээс хойш сайд Ж.Энхбаярын хувьд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа суух нь ч багассан. Мөн өөрөө “Яам нүүсэн тул 2-3 өдөрт нь Улаанбаатарт ажиллана, бусад үед нь яаман дээрээ буюу Дархан-Уул аймагт ажиллана” гэж мэдэгдсэн удаатай. Явдал суудал ихтэйгээсээ ч болдог уу, Ардчилсан намын бүлгийн хуралд оролцож мэдээлэл өгөөгүй нь ноолуурын үнэ ханш унахтай зэрэгцэн далим ч болж байх шиг. 

Энэ жилийн хувьд ноолуурын үнэ өндөр байсан ч сүүлийн өдрүүдэд эрчимтэй бууж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд ноолуурын үнэ ханш, боловсруулалтын талаар тэрбээр мэдээлэл өгсөн.  Дорнод аймагт нэг кг ноолуур 163000-165000, Хэнтий аймагт 155000-158000 төгрөгийн үнэтэй байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 600 орчим тонн ноолуур худалдан авсан" гэдэг мэдээллийг өгч байв.  Гэвч ноолуурын үнэ зарим аймагт унаснаас 110 мянга болтлоо унаад буй.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа9 цаг 43 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ9 цаг 44 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой9 цаг 46 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв9 цаг 46 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД9 цаг 47 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо9 цаг 50 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд9 цаг 51 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина9 цаг 53 минутын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно9 цаг 57 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна9 цаг 59 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.