"Онгоцны түлш нийлүүлэх асуудлыг дахин хэлэлцэнэ"


4-р сарын 21
16 цаг 34 минут

"Онгоцны түлш нийлүүлэх асуудлыг дахин хэлэлцэнэ"

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийллээ.


Тэрбээр "Яг одоо холбогдох сайдууд намын бүлгүүдэд танилцуулгаа хийж, гишүүд асуулт тавин хариулт авч байна. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудал өмнө нь намын бүлгээр ороогүй шууд холбогдох байнгын хороогоор ороод, түр хойшлогдсон байгаа. Яг үнэндээ Монгол Улсын хувьд онгоцны түлшээ ОХУ-аас авахаас өөр сонголт байхгүй. БНХАУ агаарын хөлгийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Гэхдээ өөрсдөө гаднаас түлш импортолж авдаг буюу өөрсдийн хэрэглээгээ бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Тиймээс манай улсад эрчим хүч тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. Тэгэхээр бид ОХУ-аас хамааралтай байна гэсэн үг. Хүмүүсийн бухимдалтай байгаа зүйл нь 20 жилээр буюу урт хугацааны гэрээ байгуулж байгаатай холбоотой байна. Энэ хугацаанд дотоодын үйлдвэр ашиглалтад орчихно шүү дээ гэдэг зүйлийг ярьж байна.

Мөн маргааныг яагаад ОХУ-ын шүүх дээр авч үздэг юм бэ, дэд бүтэц гэж юуг хэлээд байгаа юм бэ гэх мэт асуулгыг тавьж байна. Тэгэхээр эдгээрийг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Хамгийн чухал асуудал нь төрийн хоёр байгууллага нэгдэж байгаа учир үнэ нь арай хямд байж чадах юм уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Өмнө нь хувийн хэвшил бас л ОХУ-ын талтай нэгдэж байсан шүү дээ. Энэ замаар импортолж байсан. Тэгэхээр одоо төрийн өмчит компанитай хамтарсан компани байгууллаа гээд хямд байж чадах уу гэдэг л чухал байна. Одоо дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 ам.доллар гарчихсан явж байгаа шүү дээ.

Ярилцах зүйл их байна гэдгийг намын бүлэг дээр гишүүд хэлж байна. Авч үзэх ёстой зүйл заалтууд маш их байна. Тухайлбал, Монгол Улсын эрх ашигтай нийцэхгүй зүйл заалт маш их байгаа учир холбогдох сайдууд дахин авч хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр намын бүлэг чиглэл өгч байх шиг байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа9 цаг 30 минутын өмнөБНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ9 цаг 31 минутын өмнөНийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой9 цаг 33 минутын өмнөЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв9 цаг 34 минутын өмнөМаргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД9 цаг 34 минутын өмнөУлаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо9 цаг 37 минутын өмнөИрэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд9 цаг 38 минутын өмнөХанын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина9 цаг 40 минутын өмнөНийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно9 цаг 44 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна9 цаг 46 минутын өмнө“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.