Эрдэмтэд лабораторийн аргаар шүд ургуулжээ


4-р сарын 15
16 цаг 53 минут

Лондонгийн Кингс Коллежийн эрдэмтэд лабораторийн нөхцөлд хүний шүд ургуулж чаджээ.  

Энэ нээлтийн үр дүнд хэний ч шүдийг нөхөх боломжгүй ч судалгааны талбарт шинэ замыг нээж өгч байна гэж судлаачид онцолжээ.  

“Биологийн аргаар шүдийг дахин ургуулж орлуулах санаа нь намайг Лондон руу, Кингс коллеж руу хөтөлсөн” хэмээн нөхөн сэргээх шүдний эмчилгээний салбарын захирал доктор Ана Анжелова-Волпони тайлбарлав.   


Төгс инээмсэглэл өнөө үед өндөр эрэлттэй болсон бөгөөд олон хүн шүдний аппарат эсвэл суулгац ашиглан нэг ижил шүдтэй мэт харагддаг болсон цаг.

skip-share

Лабораторид ургуулсан шүд нь байгалийн жамаар нөхөн сэргээгдэж, эрүүнд жинхэнэ шүд мэт суух гэнэ

Гэвч шүдний суулгац нь өвчтөн болон түүнийг арчилж буй шүдний эмчид таамаглаагүй асуудал үүсгэж болдог. Суулгац хийхийн тулд мэс засал шаарддаг бөгөөд шүдний суулгац болон эрүүний ясан эдийн сайн зохицол чухал байдаг аж.  

Харин лабораторид ургуулсан шүд нь байгалийн жамаар нөхөн сэргээгдэж, эрүүнд жинхэнэ шүд мэт суух гэнэ. Тэд илүү бат бөх, удаан эдэлгээтэй учир шүдний ломбо эсвэл суулгацнаас илүү удаан хугацаанд хэрэглэгдэх, биологийн хувьд зохицсон шийдэл болж чадна хэмээн эрдэмтэд үзжээ.

Амны хөндийн эрүүл мэнд муу байх нь хүний хоол идэх, ярих, нийгэмд хэвийн оролцох чадварт сөргөөр нөлөөлдөг ба хэрэв бактер цусанд орвол зүрхний асуудал болон халдварын шалтгаан ч болох эрсдэлтэй. Өндөр настай хүмүүс онцгой эмзэг бүлэгт тооцогддог гэнэ. 

Эх сурвалж: BBC

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ43 минут 8 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ43 минут 56 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав44 минут 21 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ44 минут 40 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно45 минут 4 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа45 минут 25 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ46 минут 7 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ46 минут 54 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ47 минут 26 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна47 минут 47 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.