1008 айлын орон сууцыг ирэх зургаадугаар сард улсын комисст хүлээлгэж өгнө


4-р сарын 15
16 цаг 51 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянбүрдийн тойргийн орчимд ажиллах үеэрээ Хятадын хөрөнгө оруулалтаар барьж буй 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах замаар орон сууцжуулах ажлыг хийхээ мэдэгдлээ. 

Түүний хэлснээр 1008 айлын орон сууцыг ирэх зургаадугаар сард улсын комисст хүлээлгэн өгөх аж. Улмаар дараа нь борлуулалтыг хийх юм. Одоогоор нийслэлээс газар эзэмшигч нартай зөвшилцсөнөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Баянбүрдээс 32-ын тойрог явах зам дагуу нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч борлуулдаг байсан цэгүүдийг чөлөөлжээ. 

Хотын дарга Х.Нямбаатар, “Төв талбайгаас нэг км зайд хоёрдогч түүхий эд авах цэг, дугуй засвар, тос тосолгоо хийдэг газрууд бий. Нийтийн эзэмшлийн зам талбайд түүхий эд аваад, тос асгаж байдаг. Энэ бол Улаанбаатар хотын төлөвлөлт биш. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ жил хэсэгчилсэн байдлаар 40 гаруй байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Зөвшилцлийн хүрээнд хэлцлүүд хийж, энэ газрыг чөлөөлж байна. Чөлөөлсөн газрыг бид инженерийн шугам сүлжээтэй нь хамт барилгын компаниудад санал болгоно. Барилгын компани орон сууц барьж, түүнээсээ 15-20 хувийг нь газрын нөхөн төлбөрт нийслэлд өгнө. Нийслэл уг байрыг Нийслэлийн орон сууцны корпорациар дамжуулан борлуулж, төлбөрийг нь газрын сан бүрдүүлэхэд ашиглана. Тухайлбал, 1008 айлын орон сууцыг НОСК-аар дамжуулан борлуулж, Дэнжийн мянгын гэр хорооллын айлын газрыг худалдан авах сан бүрдүүлэх юм. “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг уриалга бодит амьдралтай нийцэхгүй. Хашаандаа сайхан амьдарна гэхээр гал түлнэ, инженерийн шугам сүлжээ байхгүй тул хөрс бохирдуулна. Тэгэхээр бид чөлөөлж байгаа газруудыг барилгын компанид өрсөлдүүлж өгнө. Барилгын компани барьсан орон сууцныхаа ашигтай талбайнхаа 20 хүртэлх хувийг НОСК-д өгч, борлуулсан мөнгөөрөө гэр хорооллын газрыг худалдан авах схемд шилжсэн” хэмээн ярилаа.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна7 сар 7. 14:12Хиймэл оюуны засаглалын асуудлаарх анхдугаар чуулган Женевт эхэллээ7 сар 7. 14:10Гаалийн зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийсэн үйлдэл эзэлжээ7 сар 7. 14:09Орон нутгийн эмч нар цээжний хөндийн мэс заслыг орон нутагтаа бүрэн нутагшууллаа7 сар 7. 14:07Б.Мөнх-Амар: Гаалиар "Инсулин" тариаг хууль бусаар их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдаж байна7 сар 7. 14:04Шинээр төрсөн гавьяатууд7 сар 7. 14:03УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ7 сар 6. 15:32Цахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ7 сар 6. 15:31Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна7 сар 6. 15:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.