Х.Нямбаатар: Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна


4-р сарын 15
16 цаг 48 минут

Х.Нямбаатар: Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэж, өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл газар чөлөөлсөн уг байршил дээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Н.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг гуравдугаар сард нээсэн. Нэгж талбаруудыг чөлөөлж, цэвэрлэгээ, ариутгал хийж дуусаад бүтээн байгуулалтын ажлын хашааг татаж, ажлыг эхлүүлнэ. Сэлбэ дэд төв бол “20 минутын хот” үзэл баримтлалын 14 хотын хамгийн эхэнд баригдах хот. Энэхүү газар чөлөөлөлтөд өртөөгүй айлуудаас газраа чөлөөлүүлэх хүсэлтийг ихээр ирүүлж байна. Тиймээс иргэдийн олонх дэмжсэн тохиолдолд дахин газар чөлөөлөлт эхлүүлэх боломжтой” гэдгийг тодотголоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул Сэлбэ дэд төвийн хажууд уулын энгэрт газар чөлөөлөлтөд өртөөгүй айлууд мөн үлдсэн. Чингэлтэй дүүргийн зүгээс тухайн айлуудтай зөвшилцөж, Сэлбэ дэд төвийн ойролцоо илүү харагдац сайтай байршилд хувийн хэвшилтэй хамтраад шинэ хорооллууд барих саналтай байгаагаа илэрхийллээ. Улмаар орлого нь эргэлдэж байдаг газар чөлөөлөлт, орон сууцны сан байгуулж, гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцжуулах байдлаар төр, хувийн хэвшил, иргэнд аль алинд нь ээлтэйгээр төлөвлөлт хийдэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэсэн хотын даргын өгсөн чиглэлийг ажил хэрэг болгоно гэдгээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул хэллээ.  

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэг бол гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж, Сэлбэ дэд төвийн нөлөөллөөс гадна оршин сууж байгаа боловч газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа иргэдээс санал авч эхлэхийг үүрэг болгов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.