Багш нарын үндэсний шилдэг илтгэлийн уралдаанд Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багш нар тэргүүллээ


4-р сарын 15
16 цаг 47 минут

Багш нарын үндэсний шилдэг илтгэлийн уралдаанд Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багш нар тэргүүллээ

Цэцэрлэг, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2025 оны шилдэг илтгэлийн үндэсний эрдэм шинжилгээний хурал болов. 

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 58 дахь жилийнхээ шилдэг илтгэлийн уралдаанаа “Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдвээр зарласан юм.  

21 аймаг, нийслэлээс шалгарсан 200 шахам багш, ажилтнууд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш удирдах ажилтан гэсэн хоёр ангиллаар нийт 60 илтгэл танилцуулж хэлэлцүүллээ.

ЕБС-ийн багш нар хичээлүүдийн агуулгыг интеграцчилан хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд нөлөөлөх, гэрийн даалгавар хийх сонирхлыг нэмэгдүүлэх, насан туршид нь суралцахуйг дэмжих нь, хиймэл оюун ухааныг интеграцчилан ашиглах нь, сурагчдын тогтвортой хөгжлийн болоод санхүүгийн боловсролыг арга зүйгээр дэмжих, STEAM сургалттай уялдуулан суралцахуйг дэмжих зэрэг сэдвээр илтгэлээ бэлтгэсэн байсан.   

СӨБ-ын багш, удирдах ажилтнуудын илтгэлүүд нь хөгжим, үлгэр, шагайн тоглоом, зохиол  зэрэгт суурилан хүүхдийн хөгжлийг дэмжих интеграцчилсан арга, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг мөн аргаар тэгш хамруулах боломж, STEАM боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг дэмжих зэрэг сэдэвтэй байлаа.                                                  

“Оны шилдэг илтгэл”ийн үндэсний эрдэм шинжилгээний хурал багш бүр шинийг эрэлхийлэгч судлаач, чадамгай хэрэгжүүлэгчид гэдгийг илтгэдэг. Жил ирэх бүр эрдэм шинжилгээний хурал, шилдэг илтгэлийн уралдаан өрсөлдөөнтэй, оролцогчид нь улам олон болж байна.  

“Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт 2025 оны шилдэг илтгэлийн уралдаанд ерөнхий боловсролын ангилалд тэргүүн байранд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль, дэд байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Дэлгэрмөрөн сургууль, гуравдугаар байранд нийслэлийн ЕБ-ын 23 дугаар сургууль, гуравдугаар байранд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын “Мандал” сургууль, нийслэлийн ЕБ-ын “Шинэ Үе”, “Монгол Тэмүүлэл” сургууль тус тус шалгарлаа.  

Сургуулийн өмнөх боловсролын ангилалд тэргүүн байранд Баянхонгор аймгийн сургууль, цэцэрлэгийн “Баян-Ойт” цогцолбор, дэд байранд Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёдугаар цэцэрлэг, гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р цэцэрлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар цэцэрлэг, нийслэлийн 308-р цэцэрлэг тус тус шалгарчээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.