Энэтхэгт сурч буй ламхай нарыг ерөнхий боловсролын сургалтад хамруулна


4-р сарын 14
16 цаг 54 минут

 БНЭУ-д сурч буй ламхай нарыг ерөнхий боловсрол болон монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрийн сургалтад хамруулна.

 

Боловсролын яамнаас БНЭУ дахь буддын шашны дацан, хийдэд шавилан сурч буй хүүхэд залуусыг бүртгэж, сурч боловсрох эрхийн тандалт судалгаа хийн, ерөнхий боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагдах нөхцөл байдлын үнэлгээг хийжээ.

 

Одоогоор тус улсын буддын 14 дацан, хийдэд 407 хүүхэд, залуус сурч байна. Салбарын яамнаас баг дацан хийдийн удирдлагуудтай зөвлөлдөж, сургалтын цагийн хуваарьтай нь уялдуулан ерөнхий боловсрол, боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамруулахаар болжээ. Мөн монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрийн сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Хүүхдүүд тухайн улсад эзэмшсэн боловсролоо эх орныхоо албан боловсролд дүйцүүлэх боломжтой болно гэж Боловсролын яам мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.