iPhone гар утасны Энэтхэг дэх үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ


4-р сарын 14
13 цаг 27 минут

“Apple” компани өнгөрсөн онд “iPhone” ухаалаг утасныхаа Энэтхэг дэх үйлдвэрлэлийг 60 хувиар нэмэгдүүлжээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, тус компани Хятадаас өөр улсууд дахь үйлдвэрлэлээ төрөлжүүлэх зорилгоор ийм алхмуудыг хийж эхэлсэн байна.

 

Одоогоор “Apple” компани Энэтхэгт нийт төхөөрөмжийнхөө 20 хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд тус компани Энэтхэгийн зах зээлд эзлэх хувь 8 орчимд хүрсэн байна. Үйлдвэрлэлийнх нь хэмжээ ойролцоогоор 22 тэрбум ам.долларт хүрчээ. Энэтхэгт “iPhone”-ий бүх төрлийн загваруудыг угсардаг бөгөөд тус компанийн Энэтхэг дэх хамгийн том ханган нийлүүлэгчид нь "Foxconn Technology Group" болон "Tata Group" юм.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан шинэ тарифуудын зорилго бол “Apple” компанийг үйлдвэрүүдийг Америкт буцаан төвлөрүүлэхэд чиглэж байна. Харин Трампын засаг захиргаа ухаалаг гар утас болон бусад электрон төхөөрөмжүүдийг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр татвараас чөлөөлсөн юм.

 

"Apple" компани үйлдвэрлэлээ Америкт шилжүүлэх нь бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд үүний шалтгааныг нийлүүлэлтийн сүлжээний нарийн зохион байгуулалттай холбон тайлбарлаж байна.

 

Тариф нэмэгдсэнээс шалтгаалан "iPhone" гар утасны үнэ АНУ-д 43 хувиар өсөж, зарим загвар нь 2 300 ам.долларт хүрч магадгүй, харин үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлбэл үнэ 3500 ам.доллар хүртэл өсөх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно7 цаг 12 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"7 цаг 13 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ7 цаг 22 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов7 цаг 23 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ7 цаг 23 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ7 цаг 24 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна7 цаг 27 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ7 цаг 27 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ7 цаг 27 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.