БНСУ: Нэр дэвшигчдийг хамгаалах офицеруудыг сонгон шалгаруулна


4-р сарын 14
13 цаг 26 минут

БНСУ: Нэр дэвшигчдийг хамгаалах офицеруудыг сонгон шалгаруулна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зургадугаар сарын 3-нд товлогдсон. Нэр дэвшигчид тавдугаар сарын 10-11-ний хооронд бүртгүүлнэ. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд улс оронд эмх замбараагүйтэл үргэлжилсэн тул эрх баригчид энэ үеэр аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах төлөвлөгөөтэй байна.

Тодруулбал, Өмнөд Солонгосын цагдаа нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах аюулгүй байдлын ажилтнуудтай өнөөдрөөс /2025.04.14/ ярилцлага хийж эхэллээ.

Ярилцлага гурван өдөр үргэлжилнэ. Хамгаалалтын тусгай албанд 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийнхтай ижил хэмжээний буюу 150 офицер шалгаруулж авах юм. Гэхдээ аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагаас хамааран энэ тоо нэмэгдэж магадгүй.

Өмнө нь нэг нэр дэвшигчид 30 хүртэл тооны цагдаа хуваарилдаг байсан. Сонгогдсон хүмүүс сонгуулийн дүн батлагдтал нэр дэвшигчдэд хоёрдугаар түвшний хамгаалалтыг өгөх болно. Хоёрдугаар түвшний хамгаалалтыг ихэвчлэн ерөнхий сайд болон парламентын даргын түвшний хүмүүст олгодог.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ3 цаг 8 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ3 цаг 9 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав3 цаг 9 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ3 цаг 10 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно3 цаг 10 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа3 цаг 10 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ3 цаг 11 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ3 цаг 12 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ3 цаг 12 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна3 цаг 13 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.