“Бяцхан найзуудын баяр” өдөрлөг болно


4-р сарын 11
14 цаг 19 минут

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Азтай савар” төрийн бус байгууллагатай хамтран амьтанд хайртай, амьтан тэжээдэг хүн бүрд зориулсан өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд маргааш зохион байгуулна.

 

Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөгийг нийслэлд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр панелист хэлэлцүүлэг, сайн сургалттай нохой, муурны тэмцээн, хамгийн хамгийн тэжээвэр амьтдыг шалгаруулах аж. Түүнчлэн өөрсдийн хайртай амьтаддаа мэргэшсэн малын эмч, аргазүйч нараас зөвлөгөө авах, гэрийн тэжээмэл амьтны хэрэгсэл, амттан, хоолны үзэсгэлэнгээр зочлох боломжтой.

Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг нь амьтдыг хайрлах, тэдний эрхийг хамгаалах, тухайн улсын амьтны хамгааллын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад багагүй хувь нэмэр оруулдаг билээ. Дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлдэг амьтныг хайрлах нэг өдрийн үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй аж. 

Өдөрлөгт оролцохдоо нохойндоо хошуувч зүүлгэх, ямар нэгэн өвчингүй, заавал вакцинд хамрагдах ёстой юм байна. Мөн амьтны эзэд нохой, муурны бохирыг авах уутаа авчрахыг анхааруулжээ. Түүнчлэн хоолны газруудад нохойтой орж болохгүйг санууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.