Калифорни мужид дөрвөн удаа газар хөдлөв


4-р сарын 11
14 цаг 17 минут

Калифорни мужид дөрвөн удаа газар хөдлөв

АНУ-ын Калифорни мужид 12 цаг хүрэхгүй хугацаанд дөрвөн удаа газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн идэвхжилт нь "Littke Lake"-ийн захад орон нутгийн цагаар 21:00 цагт 3.5 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Тус улсын Геологийн алба (USGS)-ны мэдээлснээр, хоёр дахь удаагийн газар хөдлөлт өглөөний 04:30 цагийн орчимд хойд бүсийн Петролиа хотын ойролцоо 2.8 магнитудын хүчтэй болжээ.

Мичиганы техникийн их сургуулийн үнэлгээгээр хүмүүс ихэвчлэн 2.5 ба түүнээс доош магнитудын газар хөдлөлтийг мэдэрдэггүй болохыг харуулсан байдаг. 2.5-аас 5.4 хүртэлх нь ихэвчлэн мэдрэгддэг боловч тийм ч их хохирол учруулдаггүй байна.

Калифорнид болсон газар хөдлөлтийн дараа хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна.

Түүнчлэн тухайн мужаас 1287 км зайд орших Сан Андреасын хагарлын дагуу мөн адил газар хөдөлсөн. Уг газар хөдлөлт нь мэдэгдэхүйц хүчтэй байгаагүй ч дахин, улам хүчтэй газар хөдлөлт болно гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.

Хэрэв хүчтэй газар хөдлөлт болох юм бол баруун эргийн мужийн 39 сая гаруй хүн найм ба түүнээс дээш магнитудын хүчтэй аймшигт нөлөөг мэдрэх болно гэж шинжээчид тооцоолсон аж.

"USGS" мөн Сан Диего хотоос баруун хойд зүгт орших Сан Андресын ойролцоо өглөөний 04:55 цагт 2.7 магнитудын газар хөдлөлт болсныг илрүүлжээ. Сан Андреасд хамгийн сүүлд 1857, 1906 онд хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Жишээлбэл, 1857 оны Форт-Тежон дахь газар хөдлөлт нь 7.9 магнитудын хүчтэй байсан бөгөөд Лос Анжелес, Санта Ана, Санта Клара голуудын ойр орчимд газрын хагарал үүсгэсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ10 сар 2. 22:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна10 сар 2. 22:29Херо Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ10 сар 2. 22:28Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв10 сар 2. 22:25Ө.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай10 сар 2. 22:23Монголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна10 сар 2. 22:21“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.