Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байна


4-р сарын 11
14 цаг 16 минут

Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх хандлагатайг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэв. 

 

Тэрбээр, "Улаанбурхан өвчний халдвар авсан 479 тохиолдол бүртгэгдэж, хавьтлын тоо 10 мянга даваад байна. Одоогоор эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна. Ихэвчлэн 10-14 насныхан өвдөж байна. Нийслэлээс гадна Хэнтий, Дундговь, Төв, Баянхонгор, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн. Цаашид халдвар нэмэгдэх хандлагатай учир шинэ тохиолдол батлагдах бүрд цахимаар болон тухайн орон нутагт очиж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Манай төвийн эмнэл зүй, дархлаажуулалтын албаны эмч нар, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байгаа" хэмээгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах уурхайд бүртэгдсэн хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл өгсөн юм. 

 

Тус суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг 4 компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-нд илэрчээ. Одоогоор хоолны ходлогын 197 тохиолдол бүртгэгдсэнээс 150 гаруй хүн эмнэлэгт, 44 хүн гэрээр эмчлүүлж байна. Голдуу 20-48 насныхан бөгөөд гүйлгэх, халуурах, гэдэс базлах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байна. ХӨСҮТ-өөс 6 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг халдварын голомтод эрсдэлийн үнэлгээ хийх, шалтгаан нөхцөлийг тодруулж байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.