Б.Пүрэвдорж: "Тавантолгой төмөр зам" компанийн захирал 19, ажилтууд нь 4-5 сая төгрөгийн цалинтай


4-р сарын 11
14 цаг 13 минут

Б.Пүрэвдорж: "Тавантолгой төмөр зам" компанийн захирал 19, ажилтууд нь 4-5 сая төгрөгийн цалинтай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төрийн өмчийн компанийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрээр "н.Тамир гэж залуу над дээр орж ирээд, хяналтын менежерүүд томилж байна гэхэд нь хамгийн үл бүтэх компаниудад ажиллах нь зөв. МИАТ байх уу гэж ярилцаж байгаад "Эрдэнэс таван толгой" ХК-д ажилласан.

Ингээд тодорхой хугацаанд ажилласны дараа, тэнд төрийн гэсэн сэтгэлгүй хүмүүс ажилладгийг мэдлээ. Улс төрчид сонгуулиар ажиллуулсан  хүмүүсээ энэ компанид оруулжээ. Иймд би энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханд албан өрөөндөө уулзаад мэдэгдсэн Сайд надад "Та хугацаа өгнө үү, төрийн өмчит компаниудад  олон хүн, үр дүнгүй ажиллаж байгааг шийднэ" гэсэн юм.

Сүүлийн үед хяналтын менежерүүдийг шүүмжлэх хандлага гарч байна.

Хяналтын менежер яаж ажилладгийг би тайлбарлаж өгье. Дэлхий даяар төмөр зам хуурай газрын хамгийн хямд тээвэр гэж үзэж байна. Тавантолгой-Гашуунсухайт хүртэл бид 5 их наяд төгрөгөөр төмөр зам барьса. Гэтэл авто тээврээр ТТ уурхайгаас БНХАУ-ын Ганцмод нүүрсний талбай хүртэл  зөөхөд илүү хямд буюу 15.74 ам.доллар болжээ. Төмөр замын тээврийн үнэ нь 17.97 ам.доллар байна.

Тээврийн хөлсТээврийн хөлс

Ийм бол бид 5 их наядаар яах гэж төмөр зам барьсан юм бэ?

ЭТТ-гоос идэж уух сонирхолтой компани болгосон тул ашигтай ажиллуулахгүй байна. Улс төрчдийн нөлөөгөөр ийм өндөр үнээр тээвэрлэхээс өөр аргагүй болжээ. "Тавантолгой төмөр зам" компанид 1000 ажилтан бий. Гэтэл хувийн хэвшил 280 хүнээр яг адилхан ажлыг хийлгэж байна. Энэ компанийн нийслэл дэх оффист 180 хүн 1800 м.кв талбайтай байранд өндөр үнэ төлж ажилладаг. Тэдний 120 нь ТТ төмөр замаа очиж үзээгүй.


Харин хувийн хэвшлийн компанийн нэрийг би хэлэхгүй.

Тус компанийн Ханги Мандалын төмөр замд 9 хүн 60 м.кв оффист ажилладаг.Энэ хоёр компанийн зүтгүүрийн тоо ойролцоо.

Ийм л замбараагүй байна. Тэндхийн цалин 4-5 сая төгрөг, захирал нь 19 сая төгрөг авдаг. ТТ-н уурхайн амнаас төмөр замын  терминал хүртэл 14 км замыг туулахад л 1 сая 7 мянган төгрөгөөр тээвэр хийж байна.

Нэг удаад 130 тонн нүүрс зөөдөг. Дараа нь хил дээр авчраад 4 км замын тээвэрт 1.8 сая төгрөг өгч байна. Ийм учраас зардал нь өндөр байна. 

Нүүрс худалдах замд нь ингэж хулгайлаад байхаар яаж манай нүүрс хямд байх вэ? Өчигдөрхөн бид ЭТТ-н ногдол ашиг гэж 93 мянган төгрөг авав. Хамгийн багадаа 1 сая төгрөг авах боломж байв. МАН  АН-тай барьцаад байдаг юм. Гэтэл "Тавантолгой төмөр зам"-д ийм завхарсан бүтэц угсарчээ. Энэ компанийн 1000 ажилтны тал нь сонгуульд ажилласан.

Тэд төрийн ажлаасаа чөлөө аваад, улс төрчдийн сонгуулиар ажилласан. Тиймээс дийлэнх ажилчид нь төмөр замаа ч үзээгүй байна. Тэдний томилолтын зардал нь 2 тэрбум төгрөг байна.Ямартаа ч Засгийн газар энэ компанийг "Монголын төмөр зам"-тай нийлүүлж, 600 хүнийг цомхтгох болжээ. Энэ тоо ч бага байна гэв.         

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна11 сар 27. 15:25Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ11 сар 27. 15:23Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 27. 15:22“Өнгөрсөн хугацааны авлига, хулгайн хөрөнгийг хураая гэдэгт энэ хуулийн амин сүнс нь байгаа”11 сар 27. 15:16Украины дайнд Оросын хагас сая орчим цэрэг амиа алджээ11 сар 27. 15:14Цаг агаарын таагүй байдлын улмаас АНУ-д 2400 гаруй нислэг саатжээ11 сар 27. 15:11БАЯНХОНГОР: Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулна11 сар 27. 15:09"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ11 сар 27. 15:07Илон Маск сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авлаа11 сар 27. 15:07Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн11 сар 27. 15:06Дүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо11 сар 27. 15:05Оросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.