Орос, Америкийн талууд хоригдлууд солилцжээ


4-р сарын 11
14 цаг 11 минут

Орос ба Америкийн талууд Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотод хоригдлууд солилцсон тухай “The Wall Street Journal” сонинд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклиффийн мэдэгдлийг эш татан бичжээ. 

 

Тус сонинд бичсэнээр, хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь Москвад тусалсан хэрэгт буруутгагдсан Артур Петровыг Америкийн тал суллажээ. Харин Оросын тал эх орноосоо урвасан хэргээр 12 жил хоригдох ял авсан Ксения Карелинаг сулласан болохыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио баталсан байна.

 

“Америкийн иргэн Ксения Карелина гэртээ харихаар замд гарлаа. Түүнийг ОХУ-д жил гаруй хугацаанд хилсээр хорьсон бөгөөд Ерөнхийлөгч Трамп түүнийг суллуулахаар хүчин чармайлт гаргасан. АНУ-ын Ерөнхийлөгч бүх америк иргэнийг суллуулахын төлөө ажилласаар байх болно" хэмээн М.Рубио Х нийгмийн сүлжээнд бичжээ. 

 

Орос, Америкийн давхар иргэншилтэй К.Карелинаг өнгөрсөн оны хоёрдугаар сард төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар Екатеринбургт ирэхэд нь баривчилжээ. Түүнийг Украины Зэвсэгт хүчинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан байна. Шүүхийн тогтоолд дурдсанаар, К.Карелина 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр “өөрийн санаачилгаар Украины нэгэн байгууллагад мөнгөн хандив шилжүүлсэн бөгөөд уг хандивыг Украины Зэвсэгт хүчинд эмнэлгийн тоноглол, зэвсэг, сум хэрэгслийг худалдан авахад ашиглажээ". Тэрбээр мөн Украиныг дэмжих жагсаал цуглаанд нэг бус удаа оролцсон гэж ОХУ-ын Аюулгүй байдлын алба мэдэгдсэн байна.

 

Өмгөөлөгч Михаил Мушайловын хэлснээр, Аюулгүй байдлын ажилтнууд Карелинагийн утаснаас “Razom for Ukraine” гэдэг сангийн данс руу 51.8 ам.доллар шилжүүлснийг нотлох баримт олсон бололтой. АНУ дахь украинчуудын байгуулсан энэ сан нь Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Украины Зэвсэгт хүчинд техник хэрэгсэл худалдан авахад зориулж мөнгө цуглуулдаг байна.

 

2024 оны наймдугаар сард Свердлов мужийн шүүхээс К.Карелинад эх орноосоо урвасан хэргээр 12 жил хорих ял оноосон байна. Харин прокурорын газраас түүнд 15 жилийн ял төлөвлөсөн байжээ. 

 

ОХУ болон Германы давхар иргэншилтэй Артур Петровыг 2023 оны наймдугаар сард АНУ-ын хүсэлтээр Кипр улсад баривчилжээ. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээллээр, тэрбээр хоёр хамсаатныхаа хамт 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Америкийн компаниудаас их хэмжээний электрон тоног төхөөрөмж худалдан авч, ОХУ-ын "Электроком ВПК" ХНХ-т нийлүүлсэн байна. Тус компани Оросын батлан хамгаалахын үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг ажээ.

 

Тоног төхөөрөмжүүдийг ОХУ-д нийлүүлж буйг нууцлахын тулд гуравдагч орнуудад бүртгэлтэй хуурамч хуулийн этгээдүүдийг ашигласан гэж үзсэн байна. 2024 оны наймдугаар сард Петровыг АНУ-д шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье6 цаг 50 минутын өмнөЕрөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц6 цаг 51 минутын өмнөФинланд, Норвегийн удирдагчид Путинтэй утсаар ярьжээ7 цаг 15 минутын өмнө“Шинэ тариаланчид” Хятадын хөдөө тосгоны сэргэлтэд хүч нэмж байна7 цаг 16 минутын өмнөЗ.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ7 цаг 16 минутын өмнөЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА7 цаг 17 минутын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА7 цаг 17 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ7 цаг 18 минутын өмнөМонгол, Беларусь ажиллах зарчим, алсын хараагаа тодорхойлов7 цаг 19 минутын өмнөАав нь харваж нас бараад удалгүй 30 гаруйхан настай хүү нь мөн харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн8 цаг 20 минутын өмнөӨтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.