Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ


4-р сарын 11
14 цаг 09 минут

Худалдааны дайн даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө худалдан авахаар яаравчлахад хүргэсэн бөгөөд ам.долларын ханш суларснаар өнөө өглөө нэг унц алтны үнэ 3200 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.

 Тодруулбал, алтны үнэ энэ долоо хоногт 5 гаруй хувиар өсөж 3219.73 ам.долларт хүрсэн байна. Ам.долларын ханш огцом суларч байгаа нь алтны ханш өсөх гол шалтгаан болж байна гэж “Tastylive” фирмийн шинжээч Илья Спивак хэлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг 145 хувьд хүргэж нэмэгдүүлсний зэрэгцээ олон арван улс оронд ногдуулах гаалийн татвар үйлчилж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсны дараа хөрөнгийн биржийн томоохон индексүүд мөн унасан байна. 

Д.Трампыг татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргах бүрт Хятад улс хариу татварыг нэмэгдүүлсээр байгаа бөгөөд АНУ-ын бараанд ногдуулах татвараа 84 хувиас дээш өсгөж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. “Capital.com”-ын санхүүгийн зах зээлийн шинжээч Кайл Родда хэлэхдээ, 3500 ам.доллар бол алтны дараагийн үнэ гэсэн байна. 

Татвар тарифаас гадна Төв банкны эрэлт, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, Ойрх Дорнод болон Европ дахь геополитикийн тогтворгүй байдал, алтаар баталгаажсан биржийн арилжааны сан руу орох урсгал нэмэгдсэн зэрэг нь энэ онд алтны ханш өсөхөд нөлөөлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина8 цаг 51 минутын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав8 цаг 51 минутын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ8 цаг 52 минутын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ8 цаг 58 минутын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"8 цаг 59 минутын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна8 цаг 59 минутын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува9 цагийн өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ9 цагийн өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв9 цаг 1 минутын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна9 цаг 2 минутын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.