Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ


4-р сарын 10
13 цаг 54 минут

Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн өндөр дүнгээр өслөө.

Нью-Йоркийн Таваарын биржид  алтны спот ханш унц нь 3126 ам.доллар болоод байна. БНХАУ АНУ-ын тарифын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэнээр зах зээл дахин савлаж, аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн банк алт худалдан авалтаа нэмэгдүүлж, мөнгөний зөөлөн бодлого барих хүлээлт нэмэгдэж буй нь алтны үнийн өсөлтөд түлхэц болж байна.

Алтны ханш энэ он гарсаар 18 хувиар өсөөд байгаа юм. Харин мөнгөний үнэ бага зэрэг буурсан бол палладийн ханш өсөж, цагаан алтных тогтвортой байна.

Г.Батбуян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.