Ирэх сард дараах нам, эвслүүд төрөөс ₮7.4 ТЭРБУМЫГ авна


4-р сарын 10
13 цаг 53 минут

Ирэх сард дараах нам, эвслүүд төрөөс ₮7.4 ТЭРБУМЫГ авна

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн. Хуулийг ийнхүү шинэчлэн батлахдаа намуудын ил тод байдал, жендерийн эрх тэгш байдал, дотоод ардчилал зэрэгтэй холбоотой тодорхой шалгуурууд заасан. Мөн эдгээрийг хангаагүй бол намууд төрөөс санхүүжилт авах боломжгүй болох үр дагавартай байхаар хуульчилсан.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27.3-т “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.” гэж зааснаар нам төрөөс санхүүжилт авахын тулд хангах саналын босгыг зааж өгчээ.

Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Үнэн ба зөв нам тус тус намдаа төрөөс санхүүжилт авах боломжтой болсон. Тэд дараах байдлаар санхүүжилт авна.

  • МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг,
  • АН 2.1 тэрбум төгрөг,
  • ХҮН нам 993 сая төгрөг,
  • Үндэсний эвсэл 446 сая төгрөг,
  •  Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг,
  • Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг,
  • Үнэн ба зөв нам 250 сая төгрөгийг авахаар байна.

Гэхдээ дээр дурдсанчлан улс төрийн намуудад шалгуур үзүүлэлт тавьсан бөгөөд тухайн үзүүлэлтүүдээ аудитын байгууллагаар баталгаажуулан, СЕХ-д тайлагнаж, Үндэсний аудитын байгууллагаар мөн баталгаажуулах юм.

"УЛС ТӨРИЙН НАМУУД АНХ УДАА САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ГУРВАН ҮЕ ШАТТАЙГААР ХЯНУУЛЖ БАЙНА"


Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаагаас тодрууллаа.

“УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын нэг хувиас дээш санал авсан намд санхүүжилт олгохоор болсон. Уг санхүүжилтийг хуульд зааснаар хоёр аргаар олгох бөгөөд жил бүр болон дөрвөн жилд нэг удаа олгохоор хуульчилсан. 

Гэхдээ санхүүжилт олгоно гээд шууд өгчихгүй. Намуудын санхүүгийн тайланг хянан, шалгаж, дүгнэлт гарсны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно. Одоогоор хяналт шалгалтын үйл ажиллагаа цаглаврын дагуу явагдаж байна. 

Уг үйл явц гурван үе шаттай. Нэгдүгээрт намууд санхүүгийн тайлангаа хараат бус аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах. Хоёрдугаарт, Сонгуулийн Ерөнхий хороо хянах. Гуравдугаарт, Үндэсний Аудитын газраас дүгнэлт гаргуулсны дараа ямар хэмжээгээр санхүүжилт олгох нь тодорхой болно.

Хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй, таван жилд нэг удаа удирдах байгууллагаа хуралдуулаагүй бол тэр намыг “идэвхгүй” намд тооцно. Ингэснээр төрийн санхүүжилт авах эрхээ, сонгуульд өрсөлдөх эрхээ алдана. Мөн УИХ-ын хоёр сонгуульд дараалан оролцоогүй бол идэвхгүй намд тооцно. 

Одоогоор 28 нам, эвсэл тайлангаа ирүүлээд байна. Эдгээр тайлангуудыг хараат бус аудитын газарт хүргүүлж, дүгнэлт үйлдсэн тайлангуудыг гуравдугаар сарын 15-нд СЕХ хүлээн аваад байна. Дөрөвдүгээр сарын 5-ны дотор Үндэсний Аудитын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.

Улс төрийн намууд ирэх тавдугаар сард санхүүжилтээ авах төлөвлөгөөтэй байна. Анх удаа улс төрийн намууд санхүүгийн тайлангаа гурван үе шаттайгаар хянуулж байна. Мөн санхүүгийн тайлангийн маягтууд шинэчлэгдсэн. Мэдээж, тайлангаа хянах, бүртгүүлэх, тайлагнахад шинэ цахим систем бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Учир нь бүгд хэвлэмэл байдлаар байгаа учир алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. 

Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооноос олон улсын туршлагыг судалж, шинээр цахим системийг хөгжүүлэх боломжийг судалж байна. Хэрэв уг системийг бий болгочихвол намуудын санхүүгийн тайлан нээлттэй ил тод байх болно” гэв.

Уг Улс төрийн намын тухай хуульд зааснаар төрийн санхүүжилтийн тодорхой хувийг юунд зарцуулахыг заагаад өгчихсөн.
Тухайлбал, төрийн санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх, 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад, мөн адил хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулсан байхаар тусгасан.

Санхүүжилтийг өөр зүйлд зарцуулсан бол сонгуулийн төв байгууллага хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасаж тооцохоор зохицуулсан байна. Угтаа төрөөс олгох санхүүжилт гэж байгаа боловч энэ бол бидний татварын мөнгө. 

Нэг ёсондоо, Бид тодорхой шалгуурыг хангасан намуудад дэмжлэг үзүүлж байгаа юм. Тиймээс намуудын санхүүгийн тайлан, үйл явц, бодлогод иргэний  оролцоо, хяналт маш чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ4 цаг 6 минутын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.4 цаг 6 минутын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ4 цаг 7 минутын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа4 цаг 9 минутын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ4 цаг 10 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ4 цаг 15 минутын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг4 цаг 16 минутын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно4 цаг 17 минутын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна4 цаг 17 минутын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна4 цаг 19 минутын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв4 цаг 20 минутын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ4 цаг 21 минутын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.